Нажиб Разакын шүүх хурал маргааш болно

Хуучирсан мэдээ: 2019.02.11-нд нийтлэгдсэн

Нажиб Разакын шүүх хурал маргааш болно

Малайзын экс Ерөнхий сайд Нажиб Разакыг их хэмжээний мөнгө угаасан хэргээр нэгдүгээр сарын 28-ны өдөр шүүхэд дуудагдсан бөгөөд маргааш /2019.02.12/ шүүх хурал болохоор товлогджээ.

Тэрбээр “Малайзын үндэсний байгууллага” хэмээх Малайзыг тусгаар тогтносноос хойш олон арван жилийн турш эрх барьсан намын гишүүн бөгөөд ийнхүү мөнгө угаасан хэрэгт холбогдсон нь тус улсын улс төрийн элитүүдийн хувьд томоохон цохилт болж байгаа юм.

Түүнийг төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа 1MBD буюу Малайзын сангийн яамны харьяа төрийн өмчит стратегийн хөгжлийн компаниас их хэмжээний мөнгө угаасан хэрэгт 2015 оноос сэжиглэж эхэлсэн. “1MBD-ийн хэрэг явдал” хэмээн нэрлэгдсэн тус хэрэг нь сүүлийн дөрвөн жилийн турш Малайзын улс төрийг донсолгоод байгаа билээ. Нажиб Разакыг стратегийн хөгжлийн компаниас 700 сая ам.долларыг авч, хувийн дансандаа хийсэн гэх хардлага явж ирсэн. Гэвч тэрбээр уг хэрэгт өөрийгөө буруугүй, хилс хэрэгт гүтгэгдэж байна хэмээн мэдүүлсээр байгаа юм.

Өнгөрсөн жилийн тавдугаар сард болсон сонгуулиар одоогийн ерөнхий сайд Махатир Мохамадад ялагдсанаас хойш Нажиб Разак нь авлига, мөнгө угаасан хэргээр маш олон удаа шүүхэд дуудагдах болжээ. Шүүхэд түүний эсрэг нийт 42 гомдол, зарга ирсэн байна. Түүнчлэн цагдаа нар Нажиб Разактай холбоотой 300 сая ам.долларын үнэлгээтэй сэжиг бүхий хөрөнгө, мөнгийг олж илрүүлсэн. Түүний эсрэг ирсэн 42 гомдлын долоог нь маргаашийн шүүх хурлаар хэлэлцэхээр болжээ. Шүүх хурал дөхсөн энэ үед Нажиб Разакын өмгөөлөгчид 3,000 хуудастай, гэрчийн мэдүүлэг, санхүүгийн тайлан бүхий бичиг баримтыг прокурорт илгээсэн байна.

Дашрамд дурдахад, түүнийг Монгол улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт холбоотой хэмээн үздэг билээ.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж