Дуучин Э.Амартүвшин оны анхны тоглолтоо Италиас эхлэв

Хуучирсан мэдээ: 2019.02.11-нд нийтлэгдсэн

Дуучин Э.Амартүвшин оны анхны тоглолтоо Италиас эхлэв

Дуучин Э.Амартүвшин оны анхны тоглолтоо Италиас эхлэв

Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч, дуучин Э.Амартүвшин 2019 оны анхны тоглолтоо Италийн Торино хотын “Театро Рэжио” театрын тайзнаас эхэллээ. Тэрбээр тус театрт энэ сарын 9, 12, 14, 16-ны өдрүүдэд Ж.Вердийн сонгодог бүтээл болох “Риголетто” дуурийн гол дүрд дөрвөн удаа дуулах гэнэ. Алдарт баритон хоолойтон маань уг тоглолтын дараагаар Италийн Пьяченца хотын театрт Ж.Пуччинигийн “Тоска” дуурийн Гүн Скарпьягийн дүрд дуулах юм байна.

Тэрбээр Итали улсын Наполи хотын “Сан Карло”-гийн нэрэмжит их театр, Палермо хотын дээд их театр буюу “Teatro Massimo”, Верона хотын алдарт задгай театр болох “Arena di Verona”, агуу Ж.Вердийн төрсөн нутаг Парма хотын ихэс, дээдсийн театр буюу “Teatro Regio di Parma”, Падова хотын дуурийн театр, Новара хотын дуурийн театр, Жэнова хотын “Карло Фэличэ”-ийн нэрэмжит төв театр, Франц улсын нийслэл Парис хотын “Champs-Élysées” театр, Льеон хотын “Maurice-Ravel”-ийн нэрэмжит аудиториум, ХБНГУ-ын Киль хотын дуурийн театр, Испани улсын Валенсиа хотын дуурийн театр, Менорка арлын дуурийн театр, Барселони хотын “Liceu” дуурийн театр, Израиль улсын нийслэл Тел Авив хотын их театр болон хойд хөрш ОХУ-ын нийслэл Москва хотын Большой театр, Красноярск хотын дуурийн театр, ОХУ-ын Буриадын Улан-Үд хотын дуурийн театр, урд хөрш болох БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Сувдан театр, Шанхай хотын их театр гэх мэт дэлхийн алдартай тайзнаа түүчээлж яваа уран бүтээлч билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж