Төрийн албаны зөвлөлийн даргаар Б.Баатарзориг томилогджээ

Хуучирсан мэдээ: 2019.02.11-нд нийтлэгдсэн

Төрийн албаны зөвлөлийн даргаар Б.Баатарзориг томилогджээ

Төрийн албаны зөвлөлийн даргаар Б.Баатарзориг томилогджээ

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоог УИХ-ын намрын отгон чуулганаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэгвэл түүний оронд Б.Баатарзоригийг Төрийн албаны зөвлөлийн даргаар томилсон байна. Төрийн албан зөвлөлийн гишүүд Төрийн албаны хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу даргаа сонгон томилдог бөгөөд  зөвлөлийн гишүүд  дотроосоо нэр дэвшүүлэн нууцаар  санал хурааж, олонхын санал авсан Б.Баатарзоригийг Төрийн албаны зөвлөлийн даргаар томилсон байна.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нь багш мэргэжилтэй, боловсролын болон хууль зүйн магистр, Төрийн захиргааны тэргүүн зэргийн тэргүүн түшмэл  зэрэгтэй, төрийн албанд 30 дахь жилдээ  ажиллаж буй  төрийн жинхэнэ албан хаагч юм.  Тэрбээр ажлын гараагаа багшийн мэргэжлээр эхэлсэн бөгөөд аймгийн боловсролын газрын дарга, Шинжлэх ухаан боловсролын яам, Гэгээрлийн яаманд газрын дарга,  нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч зэрэг алба хашиж байсан төдийгүй 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан билээ.   Төрийн албаны зөвлөлийн  гишүүнээр ажилласан гурав дахь жилдээ тус зөвлөлийн даргын үүрэгт ажилд сонгогдон томилогдож байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж