Сар шинийн өдрүүдэд ахуйн гал түймрийн дуудлага зонхиллоо

Хуучирсан мэдээ: 2019.02.11-нд нийтлэгдсэн

Сар шинийн өдрүүдэд ахуйн гал түймрийн дуудлага зонхиллоо

Сар шинийн өдрүүдэд ахуйн гал түймрийн дуудлага зонхиллоо

Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан ОБЕГ-ын даргын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/23 дугаар тушаалаар Онцгой байдлын байгууллагын хэмжээнд  2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 09:00 цагаас 02 дугаар сарын 11-ний өдрийн 09:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллалаа.

Сар шинийн баярын өдрүүдэд Онцгой байдлын байгууллагын  нийт 10,626 алба хаагч /давхардсан тоогоор/ 2300 гаруй аврах, гал унтраах автомашин, техник томилгоожин үүрэг гүйцэтгэв.

Энэ хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 94 удаагийн дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллан, 20 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлэн, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Харин нийт дуудлагын 70 орчим хувь буюу 64 нь ахуйн гал түймрийн дуудлага байсан бөгөөд гал түймрийн улмаас Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Ж /67 настай, эрэгтэй/ нас барсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж