Сөрөг хүчингүй хаврын улс төр

Хуучирсан мэдээ: 2019.02.11-нд нийтлэгдсэн

Сөрөг хүчингүй хаврын улс төр

Сөрөг хүчингүй хаврын улс төр

Гахай жилийн ажлын шинэ долоо хоног эхэлж их хотын завгүй амьдрал эхэллээ. Харин  намрын чуулган завсарласан тул төрийн ордон эл хуль байна. УИХ-ын ээлжит бус чуулган зарлагдаж магадгүй гэсэн хүлээлт байгаа ч одоогоор тодорхойгүй байгаа юм. Хэрэв ээлжит бус чуулган хуралдвал намрын чуулганаар орж чадаагүй чухал хуулийн төслүүдийг хэлэлцэх боломж бүрдэнэ. Намрын чуулганы хугацаанд бие даасан таван хуульд өөрчлөлт оруулсан. Түүнчлэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас намрын чуулганы есөн удаагийн хуралдаан тасалдсанаар ийн ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлага үүсч байна.  УИХ дахь АН-ын бүлэг болон зарим гишүүний зүгээс ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлагагүй гэж үзэж байгаа ч УИХ-ын шинэ дарга Г.Занданшатараас гол шийдвэр гарна.

Хаврын чуулганаар 30 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Ингэхдээ хаврын чуулганы гол онцлог нь АН-ын бүлэг задарч олонх сөрөг хүчний бүлэггүйгээр ажиллана. Тодруулбал, хаврын чуулганы эхэнд Л.Болд гишүүний өөрийнх нь хүсэлт, АН-ын эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн АН-ын бүлгээс гарах хүсэлтийг нь биелүүлж, бүлгийн зүгээс албан ёсны саналаа УИХ-д хүргүүлэх талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн тус намын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрөгч Даваа гаригт УИХ-ын даргын зөвлөлийн хуралдааны үеэр “Хаврын чуулганы эхэнд Л.Болдын гишүүнчлэлийн асуудлыг шийдэж,  манай намын бүлэг татан буугдана” гэдгийг тодотгосон.

Ингэснээр АН цаашид  зөвлөлийн статустайгаар ажиллах аж. АН-ын бүлэг задарснаар хэлэлцэж байгаа хууль тогтоолын төслөөр завсарлага авах, байр сууриа нэгтэн оролцох зэрэг бүлгийн эдэлдэг эрхүүд хязгаарлагдмал болно гэсэн үг. УИХ-ын гишүүн Л.Болдын намдаа гаргасан "уур" нь ийнхүү  намаа УИХ-д бүлэггүй болгоход хүргэсэн нь энэ. Эвслийн Засгийн газрын үед эвслийн бүлгээс 26 гишүүн гарч байсан түүх бий. Харин ганцаараа бүлгээсээ гарч байсан гишүүн парламентын түүхэнд байхгүй аж.

Ирэх хавар УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар сул гишүүд, АН бүлэггүй болж, эрх баригчид сөрөг хүчингүй улстөржих өдрүүдэд айсуй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж