Төрийн албаны зөвлөлийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг намрын отгон чуулганаар хэлэлцсэн билээ. Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Ерөнхийлөгчийн Тамгын газраас Б.Идэрчулууныг нэр дэвшүүлж, томилсон юм.
Б.Идэрчулуун нь сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн нөхөр бөгөөд Төрийн албаны зөвлөлд референт, ахлах шинжээч, ажлын албан дэд даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай юм байна. Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон Б.Идэрчулуун нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй, төрийн албанд 18 жил ажиллаж байгаа аж. Тэрбээр цэргийн тусгай шүүхэд нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгч, шүүгч, дүүргийн шүүхийн шүүгч, Төрийн албаны зөвлөлд шинжээч, ахлах шинжээчээр ажиллаж иржээ. Харин 2011-2013 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн референт, 2017 оноос тус зөвлөлийн Ажлын албаны дэд даргаар ажиллаж байгаа аж.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ