О.Энх-Эрдэнэ нэг сая долларын төлөө өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2019.02.11-нд нийтлэгдсэн

О.Энх-Эрдэнэ нэг сая долларын төлөө өрсөлдөж байна

О.Энх-Эрдэнэ нэг сая долларын төлөө өрсөлдөж байна

"Авьяаслаг Монголчууд-2016” шоуны ялагч, “Нуугдсан эрдэнэ” хэмээх тодотголтой О.Энх-Эрдэнэ АНУ-ын Нью Йорк хотод төвтэй “CBS” телевизийн шинэ шоу нэвтрүүлэг болох “The world’s best” шоунд оролцож буй.

Тэрбээр дэлхийн 38 орноос   цугларсан 50 гаруй шүүгчдийг алмайруулж, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авсан билээ.О.Энх-Эрдэнийн хувьд продюсер Андрив Лэйнтэй гэрээ байгуулж, хамтран ажиллаж эхэлжээ.

Мөн “She ain’t no love song”, “Honky tonk сountdown” зэрэг  дуунаас бүрдсэн анхны бие даасан цомгийн бэлтгэл ажлаа базааж эхэлжээ.  Өвөрмөц  хоолойтой дуучин  залуу  “Wake up with you” дууныхаа клипийг  энэ сарын  3-ны өдөр сонсогчдодоо хүргэсэн бол саяхан “She ain’t no love song” дуугаа сонсогчдын хүртээл болгоод байна.

АНУ-ын Виржиниагийн Олон Улсын Их Сургуулийн Элсэлт болон харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Дэбора Брэнт манай оронд айлчлахдаа  О.Энх-эрдэнэд  "VIU"-д магистрын зэрэг хамгаалах эрх олгон удалгүй дуучин залуу маань АНУ-ыг зорьжээ. Түүнийг ялагч болсноосоо хойш шинэ уран  бүтээл  хийлгүй “ор сураггүй”  алга  болсон гэх шүүмжлэл дагуулаад байсан бол олны энэ ярианд “The world’s best” шоунд оролцож бэлэг барьж байгаа бололтой шүү.

Сонирхуулахад, тус шоу нэвтрүүлгийн шүүгчээр реппер О.Баярсайхан буюу Rokit Bay  ажиллаж байгаа юм.

 Нэвтрүүлгийн шүүгчид дунд дэлхийд алдартай UFC тулаанч, загвар өмсөгч, жүжигчин, дуучин, балетчин зэрэг урлаг, спортын салбарын төлөөллүүд  нэг дор цуглажээ. “Дэлхийн шилдгийн шилдэг” шоу нэвтрүүлгийн шилдэг авьяастан  нэг сая ам.долларын эзэн болох аж. Одоогийн байдлаар хоёрдугаар шатанд дараах оролцогчид шалгарч үлдээд байгаа аж.

Kukkiwon – 99 оноо
TNT Boys – 99 оноо
Dimash Kudaibergen – 98
Enkh Erdene- 97
Dundu – 97
Naturally 7 – 95
Justin Flom – 95
Duo Suining – 91
Jordan McKnight – 91
Manami Ito – 86
Lydian Nadhaswaram – 85
Matt Johnson – 81
Sister Cristina Scuccia – 78

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
15
ГайхмаарГайхмаар
6
ХахаХаха
6
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж