Африкийн чөлөөт худалдааны хэлэлцээр хүчин төгөлдөр болоход ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2019.02.11-нд нийтлэгдсэн

Африкийн чөлөөт худалдааны хэлэлцээр хүчин төгөлдөр болоход ойрхон байна

Африкийн чөлөөт худалдааны хэлэлцээр хүчин төгөлдөр болоход ойрхон байна

Африк тивийн 55 улсыг эгнээндээ нэгтгэсэн Африкийн холбооны удирдагчдын дээд хэмжээний уулзалт өчигдөр /2019.02.10/ Этиопын нийслэл Аддис Абаба хотноо эхэллээ.

Африк тивийг дамнасан чөлөөт худалдааны бүс байгуулах тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болоход ганцхан алхам дутуу байгаа бөгөөд энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар ахиц дэвшил гарна хэмээн олон улс орнууд найдаж байгаа аж. Чөлөөт  худалдааны бүс байгуулах тухай хэлэлцээрийг байгуулах олон үе шаттай яриа хэлэлцээр явагдсаны эцэст өнгөрсөн хавар батлагдсан бөгөөд одоо Африкийн холбооны гишүүн орнуудын парламент соёрхон батлах ажил л үлдээд байна. Доод тал нь 22 гишүүн орны парламент соёрхон баталснаар тус хэлэлцээр хүчин төгөлдөр болох юм.

Руандагийн Ерөнхийлөгч Паул Кагаме дээд хэмжээний уулзалтын нээлтийн ёслолын үеэр Африк тивийг дамнасан чөлөөт худалдааны хэлэлцээрийг энэ сардаа багтаан хүчин төгөлдөр болно хэмээн найдаж байгаагаа онцлов. Кени, Гана тэргүүтэй орнууд хэлэлцээрийг баталсан бол Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс болон Нигер зэрэг томоохон эдийн засагтай улсууд нь хараахан батлаагүй байгаа юм. Африкийн хамгийн том эдийн засагтай, 200 сая хүн амтай Нигери улсын Ерөнхийлөгчийн сонгууль хоёрдугаар сарын 16-нд болох бөгөөд энэ дашрамд ард иргэдээсээ чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэх тухай санал асуулга явуулах аж.

Африкийн чөлөөт худалдааны хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор нийт гурван их наяд тэрбум ам.долларын зах зээл, 1.2 тэрбум хүн амтай Африк тивийн улс орнуудын худалдаанд саад тотгор багасах ач холбогдолтой. Түүнчлэн чөлөөт худалдааны хэлэлцээр нь Африкийн бүс нутгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлж, хүн амыг нь ядуурлаас гаргах боломжтой юм.

Эх сурвалж: NHK

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж