Амралтыг нь сунгасан найман аймгийн хичээл өнөөдрөөс эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.02.11-нд нийтлэгдсэн

Амралтыг нь сунгасан найман аймгийн хичээл өнөөдрөөс эхэллээ

Амралтыг нь сунгасан найман аймгийн хичээл өнөөдрөөс эхэллээ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт дуусч өнөөдрөөс /2019.02.11/ гуравдугаар улирлын хичээл эхэлж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас /БСШУСЯ/ агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд сурагчдыг урт хугацаагаар амруулахаар шийдвэрлэсэн билээ.

Тодруулбал, Улаанбаатар хотын 1-5  ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн долоон долоо хоног амарсан бол хөдөө орон нутгийн сургуулийн сурагчид таван долоо хоног амарсан юм. Гэхдээ  нэгдүгээр сарын 18-ны өдөр БСШУСЯ-аас Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Ховд гэсэн найман аймгийн ЕБС-ын сурагчдын амралтыг томуугийн дэгдэлттэй холбогдуулан сунгасан бол өнөөдрөөс хичээллэж эхэлсэн байна.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж