Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт дуусч өнөөдрөөс /2019.02.11/ гуравдугаар улирлын хичээл эхэлж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас /БСШУСЯ/ агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд сурагчдыг урт хугацаагаар амруулахаар шийдвэрлэсэн билээ.
Тодруулбал, Улаанбаатар хотын 1-5 ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн долоон долоо хоног амарсан бол хөдөө орон нутгийн сургуулийн сурагчид таван долоо хоног амарсан юм. Гэхдээ нэгдүгээр сарын 18-ны өдөр БСШУСЯ-аас Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Ховд гэсэн найман аймгийн ЕБС-ын сурагчдын амралтыг томуугийн дэгдэлттэй холбогдуулан сунгасан бол өнөөдрөөс хичээллэж эхэлсэн байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ