Дэлхийн 20 гаруй оронд хивсээ экспортолдог “Эрдэнэт хивс” дэлхийн шилдгүүдтэй чуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.11-нд нийтлэгдсэн

Дэлхийн 20 гаруй оронд хивсээ экспортолдог “Эрдэнэт хивс” дэлхийн шилдгүүдтэй чуулжээ

Дэлхийн 20 гаруй оронд хивсээ экспортолдог “Эрдэнэт хивс” дэлхийн шилдгүүдтэй чуулжээ

Дэлхийн хивс, хивсэнцэр, шал, шаллагааны бүтээгдэхүүний загварын чиг хандлагыг тодорхойлдог DOMOTEX 2019 экспо энэ сарын 12-нд Германы Ханновер хотноо боллоо.

Дэлхийн үйлдвэрлэгчид хуран цугладаг энэхүү экспод үндэсний үйлдвэрлэгч “Эрдэнэт хивс” компани 18 дахь жилдээ амжилттай оролцоод иржээ.

Тэд “Одод”,” Эрдэнэт”, “Юникарпет”, “Чингис”, “Хүннү”, “Атилла” брэндийн нийт 33 коллекц хивсээ олон улсад дэлгэн танилцуулж, Монгол ур хийц, чанарыг дэлхийд сурталчилсан байна.

Сонирхуулахад, “Эрдэнэт хивс” компани нь урын сандаа 3000 орчим загвартай бөгөөд дотоодын хивс хивсэн бүтээгдэхүүний хэрэгцээний 95 хувийг дангаараа хангадаг аж.

Түүгээр ч барахгүй нийт борлуулалтынхаа 20 орчим хувийг Япон, Герман, Хятад, Австрали Испани, Иордани, Катар, Казахстан, ОХУ Австрали, Швед зэрэг гадаадын 20 гаруй улсад экспортолж, хэдийнэ дэлхийн зах зээлд хөлд тавьжээ.

Тус компани 2001 оноос Монгол Улсаа төлөөлөн  гадаад зах зээлээ тэлэх, бүтээгдэхүүнээ сурталчлах, дэлхийн хивсний хөгжлийн чиг хандлагыг судлах зорилгоор жил бүр Герман, Хятад, Япон,ОХУ, Казакстан зэрэг орнуудад зохиогддог хивсний төрөлжсөн олон улсын үзэсгэлэн худалдаануудад амжилттай оролцдог байна.

Тодруулбал, 18 жилийн турш олон улсын чанартай 50 орчим үзэсгэлэн худалдаанд бүтээгдэхүүнээ сурталчилж, гадаадын 42 гаруй орны 300 орчим компанитай холбоо тогтоож чаджээ.

Тэд 2007 оноос Монгол ноосыг байгалийн өнгөөр нь ялгаж, ямар ч будаг, химийн боловсруулалт хийлгүй натурал өнгөөр нь үйлдвэрлэн зах зээлд нийлүүлсэн нь олон орны хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бөгөөд байгалийн өнгөтэй хивсний 200 гаруй загварыг Япон, Герман, ОХУ, Хятад зэрэг орнуудад амжилттай борлуулж байгаа ажээ.

Сонирхуулахад DOMOTEX 2019 экспогийн үеэр нийт найман төрөлд 15 улсын 233 бүтээгдэхүүн өрсөлдөж, дараах загваруудыг шилдгээр тодруулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж