Кока-кола шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2019.02.11-нд нийтлэгдсэн

Кока-кола шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа

Кока-кола шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа

Сүүлийн арваад жилийн турш шинэ бүтээгдэхүүн гаргаагүй Кока-кола компани өнгөрсөн амралтын өдрүүдээр жүрж болон ванилийн амттай шинэ кола гаргаснаа зарлажээ. Жүрж, ванилийн амттай кола нь энэ сарын сүүлээс эхлэн дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхлэх аж.

Өөр компанийн хийжүүлсэн ундаанаас илүүтэй кока-коланы шинэлэг амтыг эрэлхийлдэг үнэнч хэрэглэгчдэдээ зориулан энэ бүтээгдэхүүнийг гаргасан бөгөөд жүржийн амттай коланы сахаргүй хувилбар болох “coke zero”-г удахгүй худалдаанд гаргана хэмээн тус компанийн брэндинг хариуцсан захирал Кэйт Карпентер мэдээлжээ.

Хийжүүлсэн ундааны зах зээлд тэргүүлэгч кока-кола компани жүржийн амттай коланы амталгааг АНУ, Канадын хэрэглэгчдийн дунд явуулж, амт чанарыг нь сайжруулсаар гурван жил гаруй хугацааг зарцуулсны эцэст худалдаанд гаргахаар болсон нь энэ юм. Жүрж, ванилийн амттай кола нь олон улсын хэрэглэгчдийн таашаалд нийцвэл цаашдаа бөөрөлзгөнө, нимбэг, цагаан гаатай хийжүүлсэн ундаа худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа аж. Олон төрлийн жимсний амттай хийжүүлсэн ундаа нь Азийн зах зээлд хамгийн эрэлттэй байдаг гэнэ.

Кока-кола компани нь хамгийн сүүлд 2007 онд ванильтай колагаа танилцуулснаас хойш шинэ бүтээгдэхүүн гаргаагүй байгаа юм. Гэхдээ өмнө нь гаргасан ундаанууддаа шинэ амт нэмж, сайжруулсаар байсан. Тухайлбал, илчлэггүй коланууд нь төрөл бүрийн жимсний амттай болсон.

Гэхдээ 132 жилийн турш худалдаалагдаж буй Кока-колагийн хийжүүлсэн ундаануудын шинэчилсэн хувилбарыг хэрэглэгчид таатайгаар хүлээж авахгүй байх тохиолдол ч их байжээ. Тухайлбал, тус компани нь кола хийх уламжлалт орцоо 1985 онд шинэчилсний дараа хэрэглэгчдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарснаар хуучин орцоороо хийх болсон.

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж