Оросууд Засгийн газрын бүтцэд хяналтын нэгж бий болгоно

Хуучирсан мэдээ: 2019.02.11-нд нийтлэгдсэн

Оросууд Засгийн газрын бүтцэд хяналтын нэгж бий болгоно

Оросууд Засгийн газрын бүтцэд хяналтын нэгж бий болгоно
Euro Notes with calculator and magnifier. Closeup

ОХУ Засгийн газрынхаа бүтцэд хяналт, шалгалт хариуцсан тусгай нэгж байгуулахаар шийдсэнийг Ерөнхий сайдын орлогч Константин Чуйченко мэдээллээ. Шинэ нэгжийг 2019 оны дөрөвдүгээр сарын 25-н гэхэд байгуулна хэмээн тэр хэллээ.

Энэхүү шинэ албанд "Открытое правительство" буюу “Нээлттэй засаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан албан хаагчид шилжин ажиллаж, хяналт, шалгалтыг улам боловсронгуй болгох чиглэлд ажиллана хэмээн Чуйченко онцолсон юм. Шинэ алба Засгийн газрын өдөр тутмын ердийн үйл ажиллагаанд холилдон оролцохгүй ажээ.

Хуучин албан хаагчдаас гадна салбар, салбарын шинжээчид, ТББ-ын төлөөллүүд мөн багтан ажиллах юм. Гайдаровын Эдийн засгийн форумд хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Дмитрий Медведев бизнест тавигдах зохицуулалт, хяналт шалгалтыг үндсээр нь өөрчлөх замын зураг хэрэгтэй хэмээн мэдэгдэж байсан нь ийнхүү биеллээ олж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж