Голомт банк &#34Монголын эдийн засгийн чуулган-2015”-ын алтан ивээн тэтгэгчээр ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2015.04.06-нд нийтлэгдсэн

Голомт банк &#34Монголын эдийн засгийн чуулган-2015”-ын алтан ивээн тэтгэгчээр ажиллалаа

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдалд бодит дүгнэлт өгч, ирээдүйн хөгжлийн гарцыг эрэлхийлдэг “МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН-2015” чуулганд улс төр, бизнес, банк санхүүгийн салбарынхан, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл зэрэг нэр хүндтэй манлайлагчид оролцож, эх орныхоо хөгжлийг хурдасгах асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өрнүүлдэг чухал ач холбогдолтой юм.

Иймд Голомт банк жил бүр энэхүү арга хэмжээг ивээн тэтгэж оролцохын зэрэгцээ, эдийн засгийн өргөн мэдлэг, өндөр ур чадвартай төлөөллөөрөө дамжуулан харилцагчдынхаа дуу хоолой,  байр суурийг олон нийтэд хүргэж ирсэн уламжлалтай.

Энэ удаагийн чуулганд оролцогсод Монгол Улсын эдийн засгийг гацаанаас гаргах гарцыг “Итгэлцэл дээр суурилсан гадны хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа” хэмээн тодорхойлж байлаа.

ГОЛОМТ БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

“Монгол Улсын эдийн засгийг сайжруулах нэг гарц нь яах аргагүй Оюутолгой, Таван толгой, төмөр зам, цахилгаан станц барих зэрэг бүтээн байгуулалтын ажлыг яаралтай эхлүүлэхэд оршиж байна. Нөгөө талаар үндэсний  үйлдвэрлэгчид энэ дундаа ХАА-н салбарын хөгжлийг хурдасгахад анхаарах нь зүйтэй юм. Учир нь Голомт банк ХАА-н оёдол, сүү, хүлэмж, ноос, ноолуур зэрэг 5 салбарын 140 гаруй төсөлд нийт 190 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноор, ажлын байр нэмэгдэж,  эдгээр салбарын үйлдвэрлэлийн хүчин чадал 50-200 хувиар өсөж, Монголчууд импортлогч орноос экспортлогч орон болох зэрэг нааштай үр дүнгүүд гарч байна. Иймд эдийн засгаа солонгоруулж ХАА-н салбарын хөгжлийг дэмжих нь зүйтэй юм” гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Ийнхүү Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах арга замыг эрэлхийлсэн “МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН-2015” “ИТГЭЛЦЭЛ” уриан доор амжилттай зохион байгуулагдлаа.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж