АНУ-ын цэргүүдийг Солонгосын хойгт байршуулсны төлөө төлөх мөнгөн дүнг нэмэгдүүлсэн гэрээг хоёр талын албаныхан ням гаригт байгуулжээ. АНУ-аас цэргийн хамгаалалт авсны төлөө Сөүлийн тал 1,03 их наяд вон төлөх гэрээг Өмнөд Солонгосын парламентаар хэлэлцүүлж батлуулах ёстой. Өмнө нь Өмнөд Солонгос нь АНУ-аас авч буй цэргийн тусламжид жилд 960 тэрбум вон төлж байв. Хоёр орны хооронд байгуулсан гэрээнүүд ихэвчлэн 4-5 жилийн хугацаатай байдаг бол энэ гэрээ нь нэг жилийн хугацаанд хүчинтэй байх юм.
1950-1953 оны хооронд өрнөсөн Солонгосын дайнаас хойш АНУ-ын 28500 орчим тооны цэрэг хойгт байнга байрших болсон билээ. Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгч болсноос хойш Өмнөд Солонгосыг илүү мөнгө төлөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж, шахсаар байна.
Эх сурвалж: Reuters