Филип хунтайж жолооны үнэмлэхээ хураалгажээ

Хуучирсан мэдээ: 2019.02.11-нд нийтлэгдсэн

Филип хунтайж жолооны үнэмлэхээ хураалгажээ

Филип хунтайж жолооны үнэмлэхээ хураалгажээ

Их Британийн хатан хаан II Элизабетийн нөхөр хунтайж Филип зам тээврийн осол гаргаснаар жолооны үнэмлэхээ хураалгажээ. 97 настай Филип хунтайж өнгөрсөн нэгдүгээр сард хааны ордны ойролцоо “Land Rover” автомашиныг жолоодож явахдаа өөр машиныг мөргөж осол гаргасан аж. Түүнчлэн осол гарснаас хоёр өдрийн дараа тэрбээр суудлын бүсээ зүүлгүй автомашин жолоодож явсныг папариццичид хальсанд буулгасан байв. Их Британид энэ нь хориотой үйлдэл аж. Үүнээс үүдэн Их Британид өндөр настнуудыг автомашин жолоодохыг хориглох тухай хэлэлцүүлэг өрнөсөн аж.

Хунтайж Филип 2017 онд тэтгэвэртээ гарсан юм. Тэрбээр өмнө нь автомашин унаж хурдлах дуртай гэдгээрээ алдартай байв. Мөн тэрбээр бүх төрлийн нисэх онгоцыг жолоодож сурсан ба 1953 онд эзэн хааны нисэх хүчний шалгалтад тэнцжээ.

Эх сурвалж: Agence France-Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж