ЗГ: Эх оронч худалдан авалтын жил

Хуучирсан мэдээ: 2019.02.10-нд нийтлэгдсэн

ЗГ: Эх оронч худалдан авалтын жил

ЗГ: Эх оронч худалдан авалтын жил

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж импортыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг сайжруулах зорилгоор 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон Засгийн газраас зарлаад байгаа билээ.  Энэ хүрээнд  Засгийн газар дотооддоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг худалдан авч, хэрэглэхийг байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд уриалах болсон. Эх оронч худалдан авалт хийхэд төрийн байгууллагууд чухал хувь нэмэр оруулах учиртай гэдгийг ч Засгийн газраас онцолсон юм.  2017 онд улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 1,2 их наяд төгрөгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авахаар төлөвлөж 1,1 их наяд төгрөгийн өртөгтэй гэрээ байгуулж 93.1 тэрбум төгрөгийн хэмнэлттэй гарчээ. Үүнээс төсвийн 22 ерөнхийлөн захирагч дотоодод үйлдвэрлэсэн 12 төрлийн бараанаас 47 тэрбум гаруй төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Энэ нь нийт худалдан авалтын дөрвөн хувийг эзэлж байгаа нь чамлалттай үзүүлэлт юм.  Харин 2018 онд хэдэн төгрөгийн худалдан авалт хийснийг Сангийн яам нэгтгэн Засгийн газарт танилцуулахаар бэлтгэж байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж