Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн Францын Парис хотод болж байна. Уг тэмцээнд Казахстан улсын нэрийн өмнөөс оролцож байгаа Г.Отгонцэцэг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хөнгөн жин буюу 48 кг-ийн медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Г.Наранцэцэгийг ялж шагналын тавцанд зогсчээ.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд нийт 34 тамирчин барилдсанаас Г.Отгонцэцэг “D” хэсгийг тэргүүлж, Турк, Японы бөхчүүдийг ялж наймд үлдсэн ч Францын Меланиед ялагджээ. Тэрбээр дагах барилдаанд БНСУ-ын Кан Юү Жонг, хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Г.Наранцэцэгийг торгуулиар ялсан юм.
Казахстын улсын нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг энэ жил 27 настай. Тэрбээр “Рио 2016” олимпийн наадмаас хүрэл, 2017, 2018 оны ДАШТ-ээс мөн хүрэл медаль хүртээд байна.
Казахстан улсаас энэ удаагийн Парисын “Их дуулга”-д 14 эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин оролцож байгаагаас Г.Отгонцэцэг 2019 оны анхны сорилоо амжилттай давлаа.
Г.Отгонцэцэг жиндээ 10-т бичигдэж байгаа аж.
БИЧЛЭГ: Г.Отгонцэцэг – Г.Наранцэцэг /2019.02.09, Парис/
Kazakhstank irgen 2019-02-10 90.143.183.36
Kazakhstani irgen bolson baihaa . Amjilt husye.
ааа 2019-02-10 212.139.84.219
Отгонцэцэг сайн шүү. Улс орныхоо нэрийг Казахстанд өндөрт өргөж яваа хөөрхөн охин. Азербайжан руу бас хоёр гурван эмэгтэй тамирчид гарсан, яагаа бол?
Sainaa 2019-02-10 117.111.7.251
Отгонцэцэг маш сайн бна. Амжилт хүсье. Харин энэ Наранцэцэг гэж охин энэ өдөр үнэхээр мундаг барилдлаа шүү. Хагас шигшээ хүртэл бүх өрсөлдөгчөө ялаад Эми Кондо байв уу японы нэг олимп, дэлхийн аваргатай цаг сунгаж яваад ялагдлаа. Отгонцэцэгт ялагдаж бололгүй яахав. Олимп дэлхийн медальтай хүн. Отгонцэцэг байгаа тулдаа манай 48 кг өрсөлдөөн ихтэй, Монгол охид сайжирч байгаа шүү дээ.
аа 2019-02-10 212.139.84.219
Яг тэгсэн. Кондогоос дутах юмгүй ана мана үзсэн дээ Наранцэцэг. Ирээдүй байна. Отгонцэцэг бол угаасаа сайн тамирчнаас гадна туршлагаараа ч хол илүү тул энэ удаа бол Наранцэцэгийг ядах юмгүй давсан.
Yalalt 2019-02-10 66.181.160.38
Urvagch