Г.Отгонцэцэг Г.Наранцэцэгийг ялж, хүрэл медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2019.02.10-нд нийтлэгдсэн

Г.Отгонцэцэг Г.Наранцэцэгийг ялж, хүрэл медаль хүртэв

Г.Отгонцэцэг Г.Наранцэцэгийг ялж, хүрэл медаль хүртэв

Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн Францын Парис хотод болж байна. Уг тэмцээнд Казахстан улсын нэрийн өмнөөс оролцож байгаа Г.Отгонцэцэг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хөнгөн жин буюу 48 кг-ийн медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Г.Наранцэцэгийг ялж шагналын тавцанд зогсчээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд нийт 34 тамирчин барилдсанаас Г.Отгонцэцэг “D” хэсгийг тэргүүлж, Турк, Японы бөхчүүдийг ялж наймд үлдсэн ч Францын Меланиед ялагджээ. Тэрбээр дагах барилдаанд БНСУ-ын Кан Юү Жонг, хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Г.Наранцэцэгийг торгуулиар ялсан юм.

Казахстын улсын нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг энэ жил 27 настай. Тэрбээр “Рио 2016” олимпийн наадмаас хүрэл, 2017, 2018 оны ДАШТ-ээс мөн хүрэл медаль хүртээд байна.

Казахстан улсаас энэ удаагийн Парисын “Их дуулга”-д 14 эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин оролцож байгаагаас Г.Отгонцэцэг 2019 оны анхны сорилоо амжилттай давлаа.

Г.Отгонцэцэг жиндээ 10-т бичигдэж байгаа аж.

БИЧЛЭГ: Г.Отгонцэцэг – Г.Наранцэцэг /2019.02.09, Парис/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж