ОХУ-ын Гадаад харилцааны яам: Түүхэн үе шатууд

Хуучирсан мэдээ: 2019.02.10-нд нийтлэгдсэн

ОХУ-ын Гадаад харилцааны яам: Түүхэн үе шатууд

-Дипломат ажилтнуудын өдөрт зориулав-

ОХУ-ын Гадаад харилцааны яам: Түүхэн үе шатууд

Хоёрдугаар сарын 10-нд манай улс мэргэжлийн баяр болох дипломат ажилтнуудын өдрийг тэмдэглэдэг. Орос Улсад Гадаад хэргийн яам үүсгэн байгуулагдсаны 200 жилийн ойг тохиогдуулан зориулан 2002 оны аравдугаар сарын 31-нд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэхүү өдрийг тунхагласан байдаг. 1549 оны хоёрдугаар сарын эл өдөр «Посольский приказ» хэмээх Оросын анхны гадаад хэргийн асуудал эрхэлсэн товчоо байгуулах тухай зарлиг батлагдсан хэдий ч Оросын дипломат алба үүнээс хавьгүй эрт үүсчээ. Тухайлбал, IX зууны томоохон олон улсын баримт бичгүүдийн нэг болох Орос, Византийн эзэнт гүрний хооронд байгуулсан «Договор о мире и любви» хэмээх энх тайван, хайр энэрлийн тухай хоёр талын гэрээг 860 онд байгуулсан ба ингэснээр Орос улсыг анх удаа олон улсын тавцнаа хүлээн зөвшөөрчээ. XI-XV зууны үеийн Орос улс нь олон улсын тавцан дээр идэвхтэй бодлого явуулах хүчирхэг гүрэн болж хувирсан ба энэ үед хөрш орнууд дахь, тухайлбал, 1634 онд – Шведэд, 1673 онд – Польшид, анхны байнгын дипломат төлөөлөгчийн газруудаа нээв. Тухайлбал, 1634 онд – Шведэд, 1673 онд -Польшид. 1718-1720 онуудад «Посольский приказ» хэмээх гадаад хэргийн товчоо нь «Коллегия иностранных дел» хэмээн нэрээ өөрчилсөн. 1802 оны 9-р сард Эзэн хаан I Александрын тушаалаар Гадаад хэргийн яам байгуулагдсан бам аажимдаа гадаад бодлогын томоохон асуудлуудыг энэхүү яаманд шилжүүлэв. Гадаад хэргийн яамны тэргүүн нь эзэн хааны дараа орох төрийн захиргааны томоохон албан тушаалтан байсан учир гадаад хэргийн сайд дандаа «канцлер» зэрэглэлтэй төрийн албан хаагч байдаг байв. XIX зуунд болон XX зууны эхээр Оросын ГХЯ-ны бүтэц, зохион байгуулалтын үндэс суурийг улам боловсронгуй болгожээ. Дипломат ажилтнуудын ололт амжилтын ачаар 1913 он гэхэд Орос гүрэн нь дэлхийн 47 улс оронтой дипломат харилцаа тогтоож, хилийн чанадад 200 гаруй төлөөлөгчийн газраа нээсэн байжээ. 1917 оны Октябрийн хувьсгалын дараа 11-р сарын 8-нд (хуучин он тооллоор 10-р сарын 26-нд) II Бүх Оросын Зөвлөлийн Их Хурлын тогтоолын дагуу Гадаад Хэргийн Ардын Комиссариат (ГХАК) байгуулагдсан ба тэргүүнээр нь Лев Троцкийг томилов. 1920-иод онуудад
ГХАК нь Зөвлөлт Оросыг улс төрийн тусгаарлалтаас гаргахын тулд маш их ажил хийсэн. Ийнхүү 1925 он гэхэд ЗСБНХОУ 22 улстай дипломат харилцаа тогтоосон байсан ба энэхүү жагсаалтыг Монгол Улс тэргүүлж байлаа. ЗСБНХОУ болон БНМАУ нь 1921 оны 11-р сарын 5-нд дипломат харилцаа тогтоосон билээ. 1930-аад онуудад ЗХУ-ын дипломат бодлого нь хамтын аюулгүй байдлын эвсэл байгуулахад чиглэгдэж байв. Залуухан улс нь өөрийн эсрэг эвсэл байгуулагдахаас сэргийлж, өргөн хэмжээний дайн зөрчилдөөнөөс зайлсхийж, олон улсын тавцан дээрх байр сууриа бэхжүүлэхийг эрмэлзэн, ихээхэн хүчин чармайлт гаргаж байсан. 1933 онд АНУ-тай дипломат харилцаа тогтоож, 1934 онд Үндэстнүүдийн холбоонд элссэн нь маш чухал алхмууд болов.

ХОЁР

Дэлхийн 2-р дайны үед ЗХУ-ын дипломат бодлого нь фашистын эсрэг эв санааны нэгдлийг бий болгох, бэхжүүлэх тухай мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, холбоотнуудын байгуулсан бүх үндсэн баримт бичгүүдийг боловсруулахад идэвхтэй оролцож байв. Дайны сүүлчийн шатанд Оросын гадаад бодлогын төв байгууллага нь Европ тивийн чөлөөлөгдсөн орнуудын хоорондын харилцаа холбоог залруулан тогтооход болон Ази-Номхон далайн бүс нутагт энх тайвныг сэргээн мандаахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүнчлэн Зөвлөлтийн дипломат алба нь Нэгдсэн Үндэстний Байгууллагыг үүсгэн байгуулахад чухал хувь нэмэр оруулсан байдаг. 1946 оны 3-р сард ЗХУ-ын гадаад бодлогын алба нь Гадаад Хэргийн Яам хэмээх хуучин нэрээ сэргээжээ. Дайны дараах Зөвлөлтийн дипломат албаны гадаад бодлогын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл нь энх тайвныг бэхжүүлэх, олон улсын нөхцөл байдлыг зөөлрүүлэх, зэвсэг хураах зэрэг болов. Зөвлөлт Холбоот Улс болон түүний дипломат алба нь хуучин колони байсан ба шинээр тусгаар тогтнолоо зарласан Ази-Африкийн улс орнуудад улс төр, хууль эрх зүйн дэмжлэг үзүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн. 1950-иад оны дунд үе
гэхэд эцэслэн тогтсон Гадаад хэргийн яамны бүтэц нь 1986 он хүртэл огцом өөрчлөгдөөгүй. 1957 оны хоёрдугаар сараас 1985 оны 7 дугаар сар хүртэл ЗХУ-ын Гадаад хэргийн сайдаар Зөвлөлтийн нэрт дипломатч Андрей Громыко ажиллаж байв. Оросын дипломат ажиллагаа нь нийт Европын үйл явцад чухал хувь нэмэр оруулсан бөгөөд 1975 онд Хельсинкид Европын аюулгүй байдал, хамтын
ажиллагааны бага хурлын төгсгөлийн баримт бичигт гарын үсэг зурсан нь уг үйл явцын чухал үе шат болсон юм. ЗХУ-ын Гадаад хэргийн яам нь зэвсэглэлээр хөөцөлдөхийг хязгаарлах, зэвсэг хураах салбарт АНУ болон бусад Барууны тэргүүлэх улс орнуудтай тохиролцоонд хүрэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан. Тухайлбал, 1972 оны «Пуужингийн хамгаалалтын системийг хязгаарлах тухай гэрээ» (ПВО) болон «Стратегийн довтолгооны зэвсэглэлийг хорогдуулах зарим арга хэмжээний тухай түр хэлэлцээр» (СНВ-I), 1979 оны «Стратегийн довтолгооны зэвсэглэлийг хорогдуулах түр хэлэлцээр» (СНВ-II).

1991 оны 11-р сард Гадаад хэргийн яамны нэрийг ЗХУ-ын Гадаад харилцааны яам хэмээн өөрчлөхөөр, мөн түүнд Гадаад худалдааны яамны чиг үүргийг шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа ЗХУ-ын ГХЯ нь төрийн захиргааны байгууллагын хувьд үйл ажиллагаагаа зогсоосон ба түүний өв залгамжлагчаар нь Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яам болсон. 1992 оны 2-р сарын 25-нд баталсан Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ГХЯ нь «Ерөнхийлөгчийн харьяа» байгууллага болов. Харин 1993 оны 12-р сарын 12-нд батлагдсан Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн дагуу төрийн тэргүүн нь улс орны гадаад бодлогын үндсэн чиглэлүүдийг тодорхойлж, удирдлагыг хэрэгжүүлнэ гэж заажээ. Гадаад харилцааны яам нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2016 оны 11-р сарын 30-нд баталсан «Оросын Холбооны Улсын гадаад бодлогын үзэл баримтлал»-ын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Энэхүү олон улсын

ГУРАВ

Харилцааны салбар дахь төрийн хөтөлбөрийн дагуу Оросын гадаад бодлого нь үндсэн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн бөгөөд үүнд: улс орны үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах таатай нөхцөл бүрдүүлэх, олон улсын тавцанд энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх,
дэлхий нийтийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, НҮБ-ын үүргийг нэмэгдүүлэх, гадаад орнуудтай хоёр талын болон олон талт эрх тэгш, харилцан ашигтай түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зэрэг орно. Хараат бус, нээлттэй байдал, урьдчилан таамаглах боломж, прагматик, олон талт хандлага, үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдлэн хамгаалах гэсэн ОХУ-
ын гадаад бодлогын үндсэн зарчмууд өөрчлөгдөшгүй хэвээр үлдэнэ. 1996 оны 1-р сараас ОХУ-ын ГХЯ-ны тэргүүнээр Евгений Примаков томилогдож, 1998 оны 9-р сараас Игорь Иванов ажиллаж байсан бол, 2004 оны 3-р сараас өнөөг хүртэл ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Оросын дипломатын албыг удирдаж байна. Өнөөдрийн байдлаар Оросын Холбооны Улс нь дэлхийн 190 гаруй улс оронтой дипломат харилцаа тогтоож, хилийн чанадад 140 гаруй дипломат төлөөлөгчийн газраа нээсэн билээ. ОХУ-ын Гадаад
Хэргийн Яаманд 10 мянга гаруй албан хаагч ажилладаг ба тэдний 3 мянга нь Москва дахь төв байгууллагадаа, харин 7 мянга гаруй нь гадаадад ажилладаг байна. Түүнчлэн ГХЯ-ны дэргэд мэргэжлийн боловсон хүчин бэлдэх зориулалттай Москвагийн Олон улсын харилцааны их сургууль болон Дипломат академи үйл ажиллагаагаа явуулдаг. Оросын дипломат ажилтнуудын өдрийг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд уламжлал ёсоор баярын хурал зохион байгуулж, уг хурлын үеэр Гадаад хэргийн сайд болон холбооны төрийн засаг захиргааны байгууллагуудын төлөөлөгчид үг хэлдэг билээ. Түүнчлэн ахмадуудыг болон дипломат албаны бусад албан хаагчдыг шагнаж, Аугаа их эх орны дайны фронт дээр болон албан үүрэг даалгавраа биелүүлж байгаад амь насаа алдсан бидний анд нөхдийн нэрс хадагдсан ГХЯ дахь дурсгалын самбарт цэцэг өргөдөг. Оросын нутаг дэвсгэр дээр болон гадаад улс орнуудад нутаглуулсан Оросын нэрт дипломатчуудын булшнуудад мөн цэцэг өргөдөг билээ. Хилийн чанад дахь Оросын элчин сайдын яам, консулын газар болон бусад төлөөлөгчийн газруудад дээр дурдсантай ижил төстэй ёслолын арга хэмжээнүүд, хурал уулзалтууд, баярын хөтөлбөрүүд зэрэг бусад протоколын арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Энэхүү баяр нь олон нийт дипломатчийн мэргэжлийг өндрөөр үнэлж, дотоодын дипломат албаны чухал үүрэг ролийг хүлээн зөвшөөрдгийн илэрхийлэл болжээ.

Оросын Холбооны Улсын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Р.Р.Ракшаев

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж