Цагаан баавгайн “дайралтад” онц байдал зарлав

Хуучирсан мэдээ: 2019.02.10-нд нийтлэгдсэн

Цагаан баавгайн “дайралтад” онц байдал зарлав

Цагаан баавгайн “дайралтад” онц байдал зарлав

ОХУ-ын алслагдмал бүс нутагт хорь гаруй тооны цагаан баавгай суурьшлын бүс рүү орж ирснээр онц байдал зарлажээ. Хэдэн мянган хүн оршин суудаг Новая Земля арал дээр цагаан баавгайнууд гарч ирэн хүмүүс рүү дайрч, барилга сууц руу нэвтэрсэн байна. Цагдаа нар эргүүлд гаран цагаан баавгайнуудыг үргээх, айлгах оролдлого хийж байгаа ч нэмэр болохгүй байгаа аж.  Цагаан баавгай нь ОХУ-д нэн ховордсон амьтны төрөл зүйлд ордог учраас тэднийг агнах хориотой аж. Байгаль орчны мэргэжилтнүүдийн мэдээлснээр цагаан баавгайнууд дэлхийн дулаарлын нөлөөгөөр хоол хүнс хайн тэнүүчлэх болсон гэнэ.

Тус бүс нутаг орчимд 50 орчим цагаан баавгай амьдардаг аж.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж