Амралтаа нэг үр бүтээлтэйхэн өнгөрөөх юмсан гэж

Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

Амралтаа нэг үр бүтээлтэйхэн өнгөрөөх юмсан гэж

Би лав амралтыг
их хүсэн хүлээдэг. Амралт эхлээд удаачгүй байхад яагаад амралтаас
залхаж уйддаг байнаа. Амралт хэтрэхээрээ цаг хугацааны мэдрэмжгүй болчих
юмаа. Өнөөдөр гэхэд л ямарч цагийн баримжаагүй өнгөрөөлөө шд. Сая цаг
харсан чинь шөнө болчихсон байдымдаа хэхэ. Би дотроо арав болжаа л
ухааны юм бодоод лааг тийвий хараад суугаад байлаа. Амралтаа дуусахаас
өмнө нэг агаар салхинд гарчих юмсан гэж бодоол байдаг. Дараа жилийн
амралтаараа зусланд гарч амарнаа. Өөрийн гэсэн машинтай бол зусланд
гарах ч асуудалгүй л дээ. Нийтийн тээврээр зуслан руу ирж очих бол
үнэхээр том асуудал шүү. Атууснаас буугаад хэдэн килмитр хол зам туулж
туулж шороонд даруулаад гэртээ очно. Маргааш нь мөн л шороонд даруулсаар
хотод ирнэ ингэж бодохоор унаа хэрэгтэй л байгаан. Машин үнэтэйм чинь
мопэд авдымуу гэж хүртэл бодож үзлээ. Эмэгтэй хүнд бас тохиромжгүй унаа
лдаа. 

Өнөөдөр шийдсэн
Эрдэнэт рүү очиж долоо эсүүл арав хоног заавал амарнаа. Найзынхаа
дүүтэй холбогдож амрах байр бэлдээрэй гэж гуйдын билүү гэж бодсон.
Тэгсэн яасан туучийгийн утас нь холбогддоггүй юмдаа. Гандан буурах
болоогүй л байна. Маргааш дахиад яринаа. Бүүр болку бол аав руу ярьдын
билүү ккк.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж