Шинжаан-Уйгур дахь хорих төвөө хаахыг Хятадаас шаардав

Хуучирсан мэдээ: 2019.02.10-нд нийтлэгдсэн

Шинжаан-Уйгур дахь хорих төвөө хаахыг Хятадаас шаардав

Шинжаан-Уйгур дахь хорих төвөө хаахыг Хятадаас шаардав

Хятадын баруун хойд хязгаарын Шинжаан-Уйгур дахь хорих төвүүдээ хаахыг Туркийн засгийн газраас шаарджээ. Хятадын нэрлэснээр албадан боловсрол олгох төвүүдэд олон мянган уйгур үндэстэн хоригдож буй гэх мэдээлэл сүүлийн үед олон улсын анхаарлыг татаад буй. Тэгвэл Шинжаан дахь хорих төвд алдартай уйгур дуучин нас барсан хэргийн дараа Туркийн засгийн газраас Хятадад хандан албан ёсны мэдэгдэл гаргажээ. Абдурехим Хейит нь Шинжаан дахь хорих төвд найман жилийн хорих ял эдэлж байхдаа нас баржээ. Туркийн гадаад хэргийн яамны мэдэгдэлд Шинжаан-Уйгур дахь албадан боловсрол олгох төвүүдэд мусульман иргэдийг эрүүдэн шүүж, тархи угааж байна гэж буруутгажээ. Түүнчлэн уйгуруудын эсрэг энэ үйлдэл нь хүн төрөлхтний хувьд ичгүүрт явдал хэмээгээд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг анхаарал хандуулахыг шаарджээ.

Хятадын засгийн газраас уйгур шашинтны олонх оршин суудаг Шинжааны бүс нутгийг терроризмын төв хэмээн аюулгүй байдлыг чангатгаж, олон төрлийн арга хэмжээ авч байна. Өдгөө Шинжаан-Уйгурын хүн амын 45 хувь нь мусульман шашинт иргэд эзэлж байна. Тэд соёл, гарал үүслийн хувьд Төв Азийн орнуудтай ойр ба Турк хэлтэй төстэй хэлээр ярьдаг байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж