Хуучирсан мэдээ: 2019.02.10-нд нийтлэгдсэн

Даргагүй хот

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар хоёр жил орчим ажилласан Су.Батболд өнгөрсөн 2018 оны арванхоёрдугаар сарын 12-нд  үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө өгснөөр хотын мэрийн суудал эзгүйрээд хоёр сар болж байна. НИТХ-аар хотын даргыг тодруулах санал хураалт болж НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун олонхын саналаар НИТХ-ын дарга С.Амарсайханыг ялсан билээ. Гэвч, харамсалтай нь "ноёны бөх" унасан нь МАН-ын удирдлагууд кинонд гардагчлан "би энэ наадмыг үзэхгүй" гэдэг Богдын хатан шиг болчихоод байгаа гэх.  Замдаа хэд хоног "төөрсөн" хотын даргыг батламжлах бичиг ч Ерөнхий сайд дээр ирээд "гацжээ".  Су.Батболдыг огцруулчихвал хот сайхан болчихно гээд рекламдаад байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын даргыг батламжлахгүй сар шинэтэй золгосон.   Улаанбаатар хотод Монгол Улсын гурван сая иргэний гуравны нэг нь амьдардаг. Утаа, түгжрэл, хөрсний бохирдол, газрын маргаан, явган хүний зам чөлөөлөлт гээд нийслэлд, нийслэлчүүдэд тулгамдсан асуудал их бий. Харамсалтай нь, МАН-ын зодоон Төрийн ордоноос хальж, хот руу орсон нь нийслэлийн удирдлага эзэнгүйдэх шалтгаан болжээ. Хотын дарга хэзээ томилогдох нь тодорхойгүй, Ерөнхий сайд хэдий болтол гацаахыг мэдэхгүй ч, НИТХ-ын дарга С.Амарсайханыг дахин зүтгүүлбэл У.Хүрэлсүхийн өөрийнх нь рейтингт сөргөөр нөлөөлөх юм даа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж