Сар шинийн өдрүүдэд цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан юм. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр баяраар орон нутгийн замд гарсан осол, хэрэг 9 удаа гарч, арван хүн амь насаа алдаж, 11 хүн гэмтсэний 5 нь бага насны хүүхэд байжээ. Жолооч нар хурд хэтрүүлсэн, хориглосон газар гүйцэд түрүүлж байгаад осол, хэрэг гаргасан байна. Нийслэлийн алслагдсан гурван дүүрэг, 21 аймгийн улсын болон орон нутгийн чанартай авто замд нийт 251 алба хаагч, 45 байнгын хяналтын пост болон бусад хөдөлгөөнт, цагийн хяналтын цэгүүдээр дамжуулан хяналт шалгалт, хамгаалалт, хөдөлгөөн зохион байгуулалтад ажилласан байна.
Орон нутгийн замд гарсан ослын улмаас 10 хүн амиа алджээ
Өнөөдрөөс хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэх хөдөлгөөн ихсэж, хотын ойр орчмын болон товчооны замуудад дахин хөдөлгөөний ачаалал бий болж байгаа учраас иргэдийг өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж замын хөдөлгөөний дүрмээ ягштал баримталж, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна.