- Оросын удирдагчдын албан ёсны байр сууринаас тэс өөр,
- болж байгаа үйл явдлыг хэрхэн харах вэ гэдэгт тус болохуйц,
- тэгээд ч энэ асуудал популизмд өртөөд байгаа бусад орнуудад сургамжтай
санагдаж гол агуулгыг нь уншигч Танд хүргэж байна.
М. Касьянов нь ОХУ-ын Ерөнхий сайдаар ажиллаж байсан, Монгол, Оросын харилцаанд том үүрэг гүйцэтгэсэн, ялангуяа Их Өрийг тэглэх үйл явцад оролцсон монголчуудын хувьд буянтай эрхэм гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Гэрчлэх монголчууд нь амьд сэрүүн байгаа. Хожмоо дурсах цаг ирэх байхаа. /М.Энхсайхан(PxM)/
Венесуэлд улс төр болон нийгэм эдийн засгийн байдал эрс хурцдав. Эм, хүнс тэр ч байтугай ундны ус дутагдаж байна. Сүүлийн жилүүдэд хөрш зэргэлдээ орнууд руу 2 сая хүн дүрвэжээ. Ханш уналт жилийн 1 сая хувь болжээ. Мадуро тэргүүтэй эрх баригчид нь сөрөг хүчин, ядарсан ард түмэнтэйгээ үг хэлээ олохгүй байна.
Оросын удирдагчид болон суртал нэвтрүүлэгчид нь Николас Мадурог легитим ерөнхийлөгч гэж нэрийдэж байгаа ч үнэндээ тийм биш юм.
Өнгөрсөн жилийн 5 дугаар сард Мадуро дахин сонгогдохын тулд ээлжит бус сонгууль хийсэн байдаг. Ингэхдээ сөрөг хүчний удирдагчдыг нутгаасаа хөөхийг нь хөөж, шоронд хийхийг нь шоронд хийж, үлдсэн хэсгийг сонгуульд оролцуулаагүй юм. Ийм нөхцөлд сонгуулийг сөрөг хүчнийхэнд бойкотлохоос өөр арга замгүй байсан. Мадуро өөрийгөө 70 хувийн саналаар дахин сонгогдлоо гэж зарласан. Энэ сонгуулийг нь Өмнөт Америкийн хөрш орнууд нь, АНУ болон Европын Холбоо хүлээн зөвшөөрөөгүй. Мадурог дахин сонгогдсныг зөвхөн Куба, Болив, Иран, Орос Белорусстай хамт, мөн Хятад хүлээн зөвшөөрчээ.
Венесуэлд цор ганц легитим засаглал нь 2015 онд сонгогдсон парламент болчихоод байна. Парламентийн сонгуулийг нь Орос, Хятадыг оролцуулаад бүхий л орнууд хүлээн зөвшөөрсөн байдаг.
Мадурог легитим бус ерөнхийлөгчийн хугацаагаа тоолж эхлэхээс нэг хоногийн өмнө Үндэсний Ассамблейгийн дарга Хуан Гуаидо шинэ сонгууль зарлатал өөрийгөө шилжилтийн үеийн Ерөнхийлөгч гэж зарлажээ. Түүнийг нь Бразил, Колумб, Перу, Панам, АНУ хүлээн зөвшөөрлөө. Европын Холбоо Мадурод шинэ сонгууль яаралтай зарлахыг шаардав. Мадуро энэ саналыг нь хүлээн авахаас татгалзав. Хариуд нь Европын Холбоо Гуаидог түр Ерөнхийлөгч гэдгийг нь хүлээн зөвшөөрлөө. Итали энэ асуудалд оролцоогүй бөгөөд тэнд баруун, зүүний хүчнүүд (популистууд -М.Э) зөрөлдөж байр сууриа тодорхойлж чадаагүй.
Оросын эрх баригчид Николас Мадурог легитим ерөнхийлөгч гэж ярьсаар байна. Кремлийн суртал нэвтрүүлэгчид үнэн хэрэг дээрээ Венесуэлд оросын цэргийг оруулахыг уриалж байгаа. Мадуро болон түүний холбоотнууд улс орны хувь заяаг ард түмэн шийдэх эрхтэй гэдгийг умартсан байна. Тэнд өөрчлөлт хэрэгтэй байгаа. Системийн хурц хямралд байгаа нөхцөлд нийтийн эрх ашгаас гадуур хувийн засаглалаа хадгалах гэсэн оролдлого нь байдлыг хүндрүүлж, эмгэнэлт үр дагавар авчрах нөхцлийг бий болгож байгаа юм.
Венесуэлийн Ерөнхийлөгчийн шинэ сонгууль хямралыг тайван замаар шийдэх арга мөн.
Холбоотой мэдээ