Ирэх долоо хоногт цасаар шуурна

Хуучирсан мэдээ: 2019.02.10-нд нийтлэгдсэн

Ирэх долоо хоногт цасаар шуурна

Ирэх долоо хоногт цасаар шуурна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар жиндүү хүйтэн хэвээр байна. Маргааш буюу энэ сарын 11-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 13, 14-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.


ӨНӨӨДӨР /2019.02.10 НЫ ӨДӨР/

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 24-29 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ. Хангайн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 38-43 градус, өдөртөө 27-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус, өдөртөө бүх нутгаар 15-20 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно.Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 19-24 градус, бусад нутгаар 23-28 градус, өдөртөө бүх нутгаар 12-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж