Японы Р.Кихира алтан медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2019.02.09-нд нийтлэгдсэн

Японы Р.Кихира алтан медаль хүртэв

АНУ-ын Анахайм хотноо болж буй уран гулгалтын 4 тивийн АШТ-ий эмэгтэй ганцаарчилсан төрлийн медалийн эзэд тодорсон байна. Тэмцээний аваргаар Японы 16 настай охин, энэ улирлын Гранпри финалс тэмцээний аваргын алтан медальт Р.Кихира шалгарав. Тэрбээр богино үзүүлбэрийн дараа 68.85 оноотой 5-р байранд бичигдэж байсан бол чөлөөт үзүүлбэртээ 153.14 оноо авч нийлбэр дүнгээр 221.99 оноотой тэргүүлсэн байна. Богино үзүүлбэрт муу оноотой байсан бол чөлөөт үзүүлбэртээ 153.14 оноогоор тэргүүлэхдээ арын тамирчнаасаа 13.77 онооны илүү авсан нь алтан медаль хүртэх боломжийг нээж өгсөн байна. Япон охин Р.Кихира энэ жил форм сайтай байгаа. Энэ улиралд цуврал 6 гранпри тэмцээнүүдээс 2-т нь орж хоюуланд нь түрүүлсэн бол сүүлд гранпри финал тэмцээнд олимпийн аварга А.Загитоваг ялж алтан медаль хүртсэн.

Эмэгтэй ганцаарчилсан төрлийн медалийн эзэд:

  1. Р.Кихира (Япон) – 221.99 оноо
  2. Е.Турсынбаева (Казахстан) – 207.46 оноо
  3. М.Михара (Япон) – 207.12 оноо

Богино үзүүлбэрийн дараах байдлаар тэргүүлж байсан АНУ-ын Б.Теннель чөлөөт үзүүлбэрээ хангалтгүй гүйцэтгэсэн нь ердөө 5-р байр руу унах шалтгаан болсон байна. Ер нь энэ удаа богино үзүүлбэрт эхний 3 байранд бичигдэж байсан тамирчид бүгд медалийн гадна үлдсэн юм. Р.Кихира 5-аас нэг рүү, Е.Турсынбаева 6-аас дэд байр руу өгссөн бол М.Михара бүр 8-аас хүрэл медаль хүртэл дэвшсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж