Домог домогтоо хүндэтгэл үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.02.09-нд нийтлэгдсэн

Домог домогтоо хүндэтгэл үзүүлэв

Домог домогтоо хүндэтгэл үзүүлэв

Хойд Америкийн ҮХЛ-н Питтсбург Пингвинс багийн №87 болох энэ цаг үеийн шилдэг тоглогч С.Кросби маргааш багийнхаа бүх-цаг үеийн түүхэнд хамгийн олон тоглолтонд оролцсон тоглогч болно. Питтсбург Пингвинс багийн 52 жилийн түүхэнд тус багийн төлөө 915 тоглолтонд оролцсон амжилтаар домогт тоглогч “Супер Марио” хочит М.Лемье эзэмшдэг байсан. Түүнтэй энэ амжилтыг тус багийн энэ цаг үеийн шилдэг тоглогч болох С.Кросби эзэмшиж байсан ба маргааш Тампа Бэй Лайтнинг клубтэй хийсэн тоглолтонд оролцвол 916 удаа Питтсбург Пингвинс багийн өмсгөлтэй тоглосон амжилтаараа клубынхээ бүх-цаг үеийн рекордыг эзэмшиж эхэлнэ. Энэхүү үйл явдлыг тохиолдуулан Питтсбург Пингвинс клубын зүгээс С.Кросбид хүндэтгэл үзүүлж клубын эзэн өмнөх амжилтын эзэн М.Лемье дурсгалын зүйл гардуулсан байна. Ингээд Питтсбург Пингвинс баг төдийгүй энэ цаг үеийн мөсөн талбайн шилдэг тоглогч С.Кросбигийн талаар сонирхолтой баримтыг хүргэе.

Анхны гоол

2005 оны драфтын тэргүүн сонголтоор Питтсбург Пингвинс багт ирж байсан С.Кросби өдгөөгийн шилдгүүд болох А.Овечкин, Х.Лундквист, Р.Гецлаф, Д.Кейт, Д.Бафлин, Ж.Картер, П.Ринне, С.Сатер, К.Уард, Ш.Уэбер, К.Перри нартай хамтдаа лигт дебьют улиралдаа оролцож байсан. Тэрээр лиг дэх эхний гоолоо 2005 оны 10 сарын 8-нд Бостон Брюинс багийн эсрэг лигт тоглосон 3 дахь тоглолтондоо оруулж байжээ.

Плэй-оффын анхны гоол

С.Кросби дебьют улиралдаа плэй-оффт тоглож чадаагүй бол 2006-2007 оны улиралд плэй-оффын эхний шатанд Оттава Сенаторс багтай тоглосон. Хэдийгээр цувралын ялагч нь Оттава Сенаторс баг байсан ч С.Кросби цувралын эхний тоглолтонд багийнхаа 3 дахь буюу плэй-оффын анхны гоолоо оруулсан байдаг.

Ахлагчийн үүргийг хүлээн авав

Питтсбург Пингвинс баг М.Лемьег зодог тайлсны дараа 2007 оны 5 сарын 31-нд С.Кросби 19 нас 9 сартайдаа клубынхаа ахлагч болсон. Баг нь М.Лемьег зодог тайлсны дараа улиралд албан ёсны ахлагчгүй байсан бол жилийн дараа залуу хүү С.Кросбиг ахлагчаа болгож байсан. Тухайн үедээ лигийн түүхэнд хамгийн залуу ахлагч болж байсан бол хожмоо 2016 онд түүний энэ амжилтыг К.МкДэвид эвдсэн байдаг.

Анхны үнэ цэнэтэй тоглогч

2006-2007 оны улирал бол С.Кросбигийн хувьд өндөр амжилттай улирал болсон. Анх удаагаа лигийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналын хүртсэн. Тэр улирлын 79 тоглолтонд оролцохдоо 36 гоол 84 дамжуулалт өгч 120 оноо авсан нь лигт тэргүүлэх үзүүлэлт байсан юм. Мөн хамгийн өндөр оноо авснаар Арт Росс цомыг хүртсэн байдаг. Хожмоо үнэ цэнэтэй болон онооны лидерийн Арт Росс цомуудыг 2013-2014 оны улиралд зэрэг хүртэж байсан.

Анхны стэнлийн цом

Залуу тоглогч С.Кросбиг өөрийгөө нээн харуулж байх тэр үед Детройт Ред Уингс баг лигийн хүчирхэг баг байсан бөгөөд С.Кросби анхны стэнлийн цомоо 2009 онд хүчирхэг Детройт Ред Уингс багийг буулган авч байсан. Өмнөх улиралд нь стэнлийн цомын финалд Детрот Ред Уингс багт хожигдож байсан бол 2009 онд цуврал 7 тоглолтонд 4-3 харьцаатай хожисноор анхны стэнлийн цомоо өргөсөн.

Лигийн 1000 дахь оноо

Питтсбург Пингвинс багийн түүхэнд М.Лемье, Я.Ягр болон С.Кросби гэсэн 3 тоглогч л 1000-аас дээш оноо авсан байдаг. С.Кросби 1000 дахь оноогоо 2017 оны 2 сарын 16-нд Виннипег Жетс багийн эсрэг хийсэн тоглолтонд авсан. 1000 оноогоо авахын тулд С.Кросби 757 тоглолтонд оролцсон байна.

Бүх-оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч

Хамгийн сүүлд ердөө хэдхэн хоногийн өмнө Хонда центрт болсон 2019 оны бүх-оддын тоглолтонд оролцсон С.Кросби анх удаагаа бүх-оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч болсон. Бүх-оддын тоглолтын турш 4 гоол, 4 дамжуулалт өгсөн ажээ.

Гурван алтын клубын гишүүн

Түүнд багаараа хүртэж үзээгүй цом байхгүй. Тэр клубын хамтаар стэнлийн цомд 3 удаа, бүийн аваргаар 6 удаа, дивизионы аваргаар 8 удаа, ерөнхийлөгчийн цомыг 1 удаа хүртсэн. Үүнээс гадна Канадын шигшээ багийнхаа хамтаар олимпийн наадамд 2 удаа оролцохдоо хошой алт, ДАШТ-ээс 1 алтан медаль хүртсэн бол хамгийн сүүлд Дэлхийн цомд түрүүлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж