Суматрын бар амьтны хүрээлэнд алуулжээ | News.MN

Суматрын бар амьтны хүрээлэнд алуулжээ

Суматрын бар амьтны хүрээлэнд алуулжээ

Суматрын бар амьтны хүрээлэнд алуулжээ

Нэн ховордсон Суматрын бар Лондоны амьтны хүрээлэнд өөр нэгэн бартай тулалдаж байгаад үхжээ.

Лондон хотын амьтны хүрээлэнд байх цорын ганц эмэгчин бар болох Мелатиг хээлтүүлэхээр Данийн амьтны хүрээлэнгээс арав хоногийн өмнө Асим гэх эрэгчинг авчирчээ. Тэднийг арав хоног зэргэлдээ торонд байлгаж, дасгаад өчигдөр /2019.02.08/ нийлүүлтэл нөхцөл байдал бодсоноос тэс өөрөөр өрнөв. Тэд нийлсэн дороо тулалдаж, эрэгчин нь эмэгчнээ хөнөөсөн байна. Амьтны хүрээлэнгийн ажилчид тэднийг зогсоохыг оролдсон ч юу ч хийж чадаагүй бөгөөд төрөл зүйл нь мөхлийн ирмэг дээр ирсэн Суматрын эмэгчин барыг алджээ.

Мелати нь арван настай байсан бөгөөд өмнөх эрэгчин Жэй Жэй нэртэй барнаас долоон бамбар төрүүлээд байсан юм. Жэй Жэй болон  бамбаруудыг Европын бусад амьтны хүрээлэнд шилжүүлсэн байна. Харин Европ тивд Суматрын барыг үржүүлэх хөтөлбөрийн хүрээнд долоон настай Асимыг Даниас авчирсан ч байдал эсрэгээр эргэж, тус хөтөлбөрт томоохон гарз учирсан нь энэ юм.

Индонезын Суматра арлын ширэнгэн ойд амьдардаг Суматрын барын дэд зүйл нь 1970 онд 1,000 байсан боловч 300 орчим болтлоо цөөрсөн учраас нэн ховорт тооцогддог байна. Суматрын бар одоо байгаа барын бүх дэд зүйлээс хамгийн жижиг биетэй  нь юм.

Эх сурвалж: ВВС

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-02-09 202.9.45.56

Ѳ.Пүрэвхүү сэтгүүлч юм бол гарчигаа зѳв ѳгѳѳч. Амьтны хүрээлэнд алуулсан гэж гарчиглажээ. Хүн буудаад алчихсан юм байх гэтэл эрэгчин бардаа бариулж үхсэн байжээ. Чам шиг сэтгүүлч нэртэй Монгол хэлээ мэдэхгүй дуракууд одоо ичээч.

Avatar

РАВДАН 2019-02-09 66.181.160.26

ЛОНДОНД БОЛСОН ЭНХҮҮ ЖИГШҮҮРТ АЛЛАГЫН ЗОЛИОС БОЛСОН МЕЛАТИГИЙН ГЭГЭЭН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ МЕТОО ХӨДӨЛГӨӨНИЙХӨН БОЛОН ОРОН БҮХНИЙ ФЕМИНИСТҮҮД СҮРТ ЖАГСААЛ ЦУГЛААН ХИЙСЭЭР БАЙНА. БИБИСИ-ГЭЭС МЭДЭЭЛЭВ.

Avatar

РАВДАН 2019-02-09 66.181.160.26

МИ-5 МЭДЭЭЛЭЛ ХИЙЖЭЭ. ЛОНДОН ДАХЬ ЭНЭХҮҮ АЛЛАГЫН ЗАХИАЛАГЧ НЬ ОРОСЫН ФСБ БАЙСАН ГЭСЭН ДҮГНЭЛТИЙГ ГАРГАЖЭЭ. ЭНЭХҮҮ АЛЛАГАТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР НҮБ-Н АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛИЙГ ЯАРАЛТАЙ ХУРАЛДУУЛАХ ШААРДЛАГЫГ АНГЛИЙН ЕРӨНХИЙ САЙД ХАТАГТАЙ ТЕРЕЗА МЭЙ ТАВЬСАН БАЙНА.

Avatar

РАВДАН 2019-02-09 66.181.160.26

МИ-5 МЭДЭЭЛЭЛ ХИЙЖЭЭ. ЛОНДОН ДАХЬ ЭНЭХҮҮ АЛЛАГЫН ЗАХИАЛАГЧ НЬ ОРОСЫН ФСБ БАЙСАН ГЭСЭН ДҮГНЭЛТИЙГ ГАРГАЖЭЭ. ЭНЭХҮҮ АЛЛАГАТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР НҮБ-Н АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛИЙГ ЯАРАЛТАЙ ХУРАЛДУУЛАХ ШААРДЛАГЫГ АНГЛИЙН ЕРӨНХИЙ САЙД ХАТАГТАЙ ТЕРЕЗА МЭЙ ТАВЬСАН БАЙНА.

Avatar

РАВДАН 2019-02-09 66.181.160.26

ДЕНМАРКЧУУД ИНГЛИШД ЗАХИАЛГАТ АЛЛАГА ХИЙЖЭЭ. СУМАТРЫН МЕЛАТИ ДЕНМАРКИЙН АСИМТАЙ ЛОНДОНГИЙН АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНД ТУЛАЛДААД АЛУУЛЖЭЭ. ЭНЭ МЭДЭЭГ ИНГЭЖ ОЙЛГУУЛАХААР ХҮНЧЛЭН БИЧЖЭЭ. АА ЛАА ЛАА.

Avatar

РАВДАН 2019-02-09 66.181.160.26

АА ЛАА ЛАА. ЯМБАР АЙМААР ГАРЧИГ ВЭ? АА ЛАА ЛАА ЯМБАР АЙМЭЭЭРРРР АЛАН ХЯДЛАГА ВЭ?

Avatar

Зочин 2019-02-09 202.126.89.207

1.000=1\n1,000=1000

Avatar

Зочин 2019-02-09 64.53.213.174

niiluuleheesee omno garch boloh ersdelees sergiileh yumaa tootsoj beldesen baih heregtei shdee hairan sumatra eh

Avatar

zochin 2019-02-09 98.248.31.229

Huurhii Melantig unench sain hani baijdee emegnel ilerhiili.

Avatar

55555 2019-02-09 202.9.43.162

хүн хөлслөөд алуулчиж гэж бодлоо шд хаха

Avatar

Зочин 2019-02-09 202.9.43.162

хүн хөлслөөд алуулчиж гэж бодлоо шд хаха

Avatar

зочин 2019-02-09 64.119.21.104

1.000=1000.

Avatar

Зочин 2019-02-09 122.201.22.13

"Суматрын бар амьтны хүрээлэнд алуулжээ" гэнэ үү ха ха. Ямар тэнэг гарчиг өгдөг юм бэ. Одоо тэгээд хөлсний а******н нь эрэгчин бар уу. News.mn гэж үнэн балай модон хэлтэй хүмүүс шүү.

Avatar

Зочин 2019-02-09 122.201.22.13

"Суматрын бар амьтны хүрээлэнд алуулжээ" гэнэ үү ха ха. Ямар тэнэг гарчиг өгдөг юм бэ. Одоо тэгээд а******н нь эрэгчин бар уу. News.mn гэж үнэн балай модон хэлтэй хүмүүс шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж