Суматрын бар амьтны хүрээлэнд алуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.09-нд нийтлэгдсэн

Суматрын бар амьтны хүрээлэнд алуулжээ

Суматрын бар амьтны хүрээлэнд алуулжээ

Нэн ховордсон Суматрын бар Лондоны амьтны хүрээлэнд өөр нэгэн бартай тулалдаж байгаад үхжээ.

Лондон хотын амьтны хүрээлэнд байх цорын ганц эмэгчин бар болох Мелатиг хээлтүүлэхээр Данийн амьтны хүрээлэнгээс арав хоногийн өмнө Асим гэх эрэгчинг авчирчээ. Тэднийг арав хоног зэргэлдээ торонд байлгаж, дасгаад өчигдөр /2019.02.08/ нийлүүлтэл нөхцөл байдал бодсоноос тэс өөрөөр өрнөв. Тэд нийлсэн дороо тулалдаж, эрэгчин нь эмэгчнээ хөнөөсөн байна. Амьтны хүрээлэнгийн ажилчид тэднийг зогсоохыг оролдсон ч юу ч хийж чадаагүй бөгөөд төрөл зүйл нь мөхлийн ирмэг дээр ирсэн Суматрын эмэгчин барыг алджээ.

Мелати нь арван настай байсан бөгөөд өмнөх эрэгчин Жэй Жэй нэртэй барнаас долоон бамбар төрүүлээд байсан юм. Жэй Жэй болон  бамбаруудыг Европын бусад амьтны хүрээлэнд шилжүүлсэн байна. Харин Европ тивд Суматрын барыг үржүүлэх хөтөлбөрийн хүрээнд долоон настай Асимыг Даниас авчирсан ч байдал эсрэгээр эргэж, тус хөтөлбөрт томоохон гарз учирсан нь энэ юм.

Индонезын Суматра арлын ширэнгэн ойд амьдардаг Суматрын барын дэд зүйл нь 1970 онд 1,000 байсан боловч 300 орчим болтлоо цөөрсөн учраас нэн ховорт тооцогддог байна. Суматрын бар одоо байгаа барын бүх дэд зүйлээс хамгийн жижиг биетэй  нь юм.

Эх сурвалж: ВВС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж