Жил нь орсон хүн хурим найр, оршуулгаас болгоомжил

Хуучирсан мэдээ: 2019.02.09-нд нийтлэгдсэн

Жил нь орсон хүн хурим найр, оршуулгаас болгоомжил

Жил нь орсон хүн хурим найр, оршуулгаас болгоомжил

Сар шинийн өдрүүдэд гандан хийд олны хөлд дарагддаг. Учир нь монголчууд шинийн 15-нд багтаан ном уншуулж, засал хийлгэвэл буян их хурж, олз хийморь арвиждаг хэмээн сүсэглэдэг. Гарч буй “урвуулагч” хэмээх шороон гахай жил нь могой жилтэй “их харш” тул могой жилтнүүд онцгой засал хийлгэх учиртайг “Цаг тооны бичиг”-т онцолжээ. Мөн жил нь орж буй хүмүүс зайлшгүй ном уншуулж, засал хийлгэхээс гадна тэр жилдээ оршуулга, хурим найрын үйл тэргүүтнээс болгоомжлон зайлшгүй оролцох тохиолдолд “Жанаг гагдог”, “Дорж зодов” ном уншуулдаг байна.

ЖИЛ ОРОГСОД:

13, 73-ны жил нь төрсөн жилийн “хүү” махбодтой тул хямрах гэмээс сэргийлж Найман гэгээн, Лхамын ганшиг ном уншуулж, балин өргөнө.

25, 85-ны жил нь төрсөн жилийн “нөхөр” махбодтой тул жаргал зовлон ээлжлэн, ад зэтгэр босох магадтай учир Догсүн, Доржнамжом, Цэнд уншуулж, Доржнамжомын жавтүй хийлгэнэ.

37, 97-ны жил нь төрсөн жилийн “дайсан” махбодтой тул гарлага гарах нигууртай учир Юмжайвриндүйсүм, Цэвэгмэдийн чого хуруулж, лусад балин өргөнө.

49, 109-ний жил нь төрсөн жилийн “эх” бөгөөд хийморь доройтох гэмтэй тул Нити уншуулж, Жинсрэг цутгуул.

61-ний жил нь төрсөн жилтэйгээ ижилхэн махбодтой бөгөөд “өөрийн мөчлөг” хэмээх тул шулмасын хөнөөл гарч болзошгүй хэмээн үзэхтул Ширнэн уншуулж, Сац тавь. Цэдүв насан бүтээл үйлдвээс сайн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж