Д.Трамп, Ким Жон Ун нар Ханойд уулзана | News.MN

Д.Трамп, Ким Жон Ун нар Ханойд уулзана

Д.Трамп, Ким Жон Ун нар Ханойд уулзана

Д.Трамп, Ким Жон Ун нар Ханойд уулзана

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун-тай Вьетнамын нийслэл Ханойд уулзахаар болсноо өчигдөр /2019.02.08/  зарлажээ.

“АНУ, Хойд Солонгосын төлөөлөгчид маш үр дүнтэй уулзалтыг хийж, хоёр дахь дээд хэмжээний уулзалтын хугацаа, өдрийг товлосон. Уулзалт Вьетнамын Ханой хотод хоёрдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд болно” хэмээн Д.Трамп бичсэн байна.

БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Беган тэргүүтэй 20 орчим төлөөлөгч хоёрдугаар сарын 6-8-ны өдрүүдэд Пеньянд айлчилж, Умард Солонгосын Төрийн зөвлөлийн тусгай төлөөлөгч Ким Хёк Чольтой уулзсан. Тэд хаалттай уулзалт хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөөгүй боловч АНУ-ын Төрийн департментын мэдээлснээр хоёр орны удирдагчдын уулзалтаар хэлэлцэх асуудлуудын тухай ярилцжээ. Тэд Ханойн дээд хэмжээний уулзалтаас өмнө дахин уулзахаар тохиролцсон байна.

Трамп-Ким нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг хийх боломжтой газруудаар Ханой, Сингапур, Монгол, Швейцар зэрэг улсуудыг нэрлэж байснаас хоёр улсын аль алинтай нь сайн харилцаатай Вьетнамыг сонгосон нь энэ юм. БНАСАУ нь Вьетнамтай олон жилийн турш нөхөрсөг харилцааг баримталж байгаа бол АНУ нь Вьетнамын дайны дараа дипломат хүчин чармайлт гаргасны үр дүнд 1995 онд харилцаагаа хэвийн болгосон билээ.

Өнгөрөгч оны зургадугаар сард тус хоёр улсын төрийн тэргүүн Сингапурт түүхэн дээд хэмжээний уулзалт хийх үеэр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгосны хариуд нь АНУ эдийн засгийн хориг арга хэмжээгээ сулруулахаар санал нэгдсэн. Харин хэлэлцээний үеэр тус ажлыг хэрэгжүүлэх нарийн арга замыг тогтоогоогүйгээс хоёр улсын төрийн тэргүүн зарчмын ялгаатай байр суурийг баримталж, яриа хэлэлцээ тасалдахад хүрээд байгаа юм. Тиймээс Ханойн дээд хэмжээний уулзалтаар яригдах гол асуудлаар хориг арга хэмжээ болон цөмийн зэвсгээс ангижрах асуудал байх аж.

Эх сурвалж: NHK

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-09 66.181.161.43

Яг үнэн манайх вьетнамаас илүү хөгжилтэй баян орон байх байлаа даана ч дээр байгаа хэдэн малнууд нь ээлж ээлжээрээ ард түмнээсээ зусалсаар байгаад байж байгаа царай нь улс орон нь бөөн өр ард түмэн нь бөөн өрөнд баригдсан тэгээд бас их ес журам ярьсан улс амралт баяр болохоор дээр дооргүй нээх их баярхсан улс яана даа яана

Avatar

Зочин 2019-02-09 134.3.29.35

manaikh odoo cu gesen vietnamaas bol bayan tsatgalan bga. naadliin shilen barilguud yu ch bish

Avatar

Зочин 2019-02-09 58.230.1.35

134.3.29.35 Эргүү тэнэг орк н**ш оо. Монголын үндэсний үйлдвэрлэл гэж эсгий таавчиг, оймс төдийхөн байдаг бол Вьетнам гадны үйлдвэрүүдийг нутагтаа оруулж, технологийг нь сураад одоо өөрсдөө бараг бүх юмаа хийдэг аж үйлдвэржсэн орон болж байна. Монголын аж үйлдвэрийн хөгжил гэж чааваас зарим нэг Африкийн орнуудын ард хоцорсон ш дээ.

Avatar

Зочин 2019-02-09 122.201.24.95

Бидний "төлөг" хэмээн басамжилдаг вьетнамууд маш хурдтай хөгжиж байгаа нь төр нь тогтвортой, ард түмэн ажилч хичээнгүйд байгаа юм. Гэтэл Монголын төр, ард түмэн хэрүүлээс өөр хийж байгаа юмгүй, дороо хий эргэсээр хоцорлоо!!! Монголчуудын залхуу, хариуцлагагүй араншин хөгжлийн чөдөр болж байна!!! Баяр наадам, амралт нь хэтэрлээ!!! Хойч үедээ ямар нийгэм үлдээх гэж байгааг харахаар үнэхээр харамсалтай!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж