Д.Трамп, Ким Жон Ун нар Ханойд уулзана

Хуучирсан мэдээ: 2019.02.09-нд нийтлэгдсэн

Д.Трамп, Ким Жон Ун нар Ханойд уулзана

Д.Трамп, Ким Жон Ун нар Ханойд уулзана

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун-тай Вьетнамын нийслэл Ханойд уулзахаар болсноо өчигдөр /2019.02.08/  зарлажээ.

“АНУ, Хойд Солонгосын төлөөлөгчид маш үр дүнтэй уулзалтыг хийж, хоёр дахь дээд хэмжээний уулзалтын хугацаа, өдрийг товлосон. Уулзалт Вьетнамын Ханой хотод хоёрдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд болно” хэмээн Д.Трамп бичсэн байна.

БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Беган тэргүүтэй 20 орчим төлөөлөгч хоёрдугаар сарын 6-8-ны өдрүүдэд Пеньянд айлчилж, Умард Солонгосын Төрийн зөвлөлийн тусгай төлөөлөгч Ким Хёк Чольтой уулзсан. Тэд хаалттай уулзалт хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөөгүй боловч АНУ-ын Төрийн департментын мэдээлснээр хоёр орны удирдагчдын уулзалтаар хэлэлцэх асуудлуудын тухай ярилцжээ. Тэд Ханойн дээд хэмжээний уулзалтаас өмнө дахин уулзахаар тохиролцсон байна.

Трамп-Ким нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг хийх боломжтой газруудаар Ханой, Сингапур, Монгол, Швейцар зэрэг улсуудыг нэрлэж байснаас хоёр улсын аль алинтай нь сайн харилцаатай Вьетнамыг сонгосон нь энэ юм. БНАСАУ нь Вьетнамтай олон жилийн турш нөхөрсөг харилцааг баримталж байгаа бол АНУ нь Вьетнамын дайны дараа дипломат хүчин чармайлт гаргасны үр дүнд 1995 онд харилцаагаа хэвийн болгосон билээ.

Өнгөрөгч оны зургадугаар сард тус хоёр улсын төрийн тэргүүн Сингапурт түүхэн дээд хэмжээний уулзалт хийх үеэр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгосны хариуд нь АНУ эдийн засгийн хориг арга хэмжээгээ сулруулахаар санал нэгдсэн. Харин хэлэлцээний үеэр тус ажлыг хэрэгжүүлэх нарийн арга замыг тогтоогоогүйгээс хоёр улсын төрийн тэргүүн зарчмын ялгаатай байр суурийг баримталж, яриа хэлэлцээ тасалдахад хүрээд байгаа юм. Тиймээс Ханойн дээд хэмжээний уулзалтаар яригдах гол асуудлаар хориг арга хэмжээ болон цөмийн зэвсгээс ангижрах асуудал байх аж.

Эх сурвалж: NHK

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж