Өнөөдөр шинийн таван. Сар шинийн золголт үргэлжилсээр байна. Эл өдрүүдэд ах дүү, хамаатан садан, найз нөхдөөрөө уулзан золгож учирдаг. Харин шинийн долоонд айл хэсч, гадагш зочлохыг цээрлэдэг билээ. Учир нь хар өдөр хэмээн үздэгтэй холбоотой. Тиймээс долоон бурхан одыг дээдэлж сүүн цацал өргөдөг байна. Мөн энэ өдрүүдэд хэвтэх, унтахыг цээрлэдэг төдийгүй, өвчтэй хэвтэрт байгаа хүнийг ч хувцаслаж орон дээр нь суулгадаг заншилтай. Энэ нь эрүүл энх байхыг бэлгэдэж буй хэрэг аж.
Холбоотой мэдээ