Кино театр, зоогийн газар хүүхдэд үйлчлэхгүй | News.MN

Кино театр, зоогийн газар хүүхдэд үйлчлэхгүй

Кино театр, зоогийн газар хүүхдэд үйлчлэхгүй

Кино театр, зоогийн газар хүүхдэд үйлчлэхгүй

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг ирэх сарын 1-н хүртэл түр хугацаагаар зогсоолоо. Мөн нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаа, олон нийтийн үйл ажиллагаа, кинотеатр, үзвэр үйлчилгээ болон ресторан, нийтийн хоолны газарт 10 хүртэл насны хүүхдэд үйлчлэхгүй байхыг нийслэлийн Засаг даргын тамгын газраас  холбогдох газруудад үүрэг болгожээ. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу томуу, томуу төст өвчний вирусийн тархалт нэмэгдэх эрсдэлээс сэргийлж дээрх арга хэмжээг авч буй юм.

Эцэг эхчүүд бага насны хүүхдээ аль болох гадуур дагуулж явахгүй байх, улирлын байдалд  тохируулан дулаан хувцаслах, амин дэм ихтэй илчлэг хоол хүнс хэрэглэх, амны хаалтыг тогтмол зүүлгэж хэвших, амьсгалын замын халдварт өвчин болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг  Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөлөө.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-02-09 103.229.121.103

Helnii surgaltiin tov ajillaad l bna. Manaihaas shaltgaalaagui zogsolt gesen hariu ogch bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж