ЗОН Бага хурлаа зарлажээ

Хуучирсан мэдээ: 2019.02.09-нд нийтлэгдсэн

ЗОН Бага хурлаа зарлажээ

ЗОН Бага хурлаа зарлажээ

ЗОН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр ээлжит Бага хурлыг энэ сарын 16-нд Улаанбаатар хотноо хуралдуулахаар тов зарлажээ.

Тус хурлаар ЗОН-ын ээлжит бус Их хурлыг 2019 онд багтаан зарлан хуралдуулах хугацааг товлох, Их хурлын төлөөлөгчдийг сонгох, намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах, намын дотоод зохион байгуулалт болон үндсэн үйл ажиллагааны талаар хэлэлцэн шийдвэр гаргахаас гадна дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх юм.

Мөн ЗОН-ын удирдлагуудын 2018 оны ажлын тайланг Бага хуралд танилцуулж, хэлэлцүүлэх, Бага хурлын бүрэлдэхүүн болон зарим удирдах бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар санал хурааж, шийдвэрлэх, УИХ-ын 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд оролцох талаар дахин хэлэлцэж шийдвэр гаргах зэрэг асуудлыг хэлэлцэх ажээ.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж