Сар шинийн баярын өдрүүдэд орон нутгийн автозамын ачаалал эрс ихэсдэг. Үүний зэрэгцээ жолооч нар замын хөдөлгөөнд оролцох үедээ хурд хэтрүүлэх, урсгал сөрөх, гүйцэж түрүүлэх зэрэг зөрчлийг гаргадаг бөгөөд энэ удаад ч давтагдаж байгаа аж. Дүрэм зөрчсөн дээрх үйлдэл нь жолооч таны болон бусдын амь нас, эд хөрөнгийг эрсдэлд оруулах аюултай тул замын хөдөлгөөнд дүрмийн дагуу, анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.
Мөн сар шинийн баярын өдрүүдэд Дарханы замд осол гарч 33 хүн гэмтсэн гэдэг нь ташаа мэдээлэл гэж няцаалаа.
Холбоотой мэдээ