Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх гуравдугаар сард Баян-Өлгий, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дорнодын ихэнх нутаг, Увсын баруун, Архангай, Төв аймгийн хойд, Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх төлөвтэй байна. Энэ сард уур амьсгалын сарын дундаж агаарын температур Увс, Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд хэсгээр 11-17 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар дөрвөн градус хүйтнээс хоёр градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байдаг.
Хур тунадас Баян-Өлгий Архангай, Төв аймгийн хойд, Увсын баруун, Хөвсгөл, Дорнодын зүүн, Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн өмнөд хэсэг, Булган, Сэлэнгийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу орох төлөвтэй. Харин Говь-Алтай, Дундговийн ихэнх нутаг, Ховд, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага хур тунадастай байх бол бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох юм байна. Уур амьсгалын дунджаар 2.5-7 мм хүртэл цас ордог билээ.
Холбоотой мэдээ