ОХУ-ын Сахалин мужийн Южно-Сахалинск хотноо “Азийн хүүхдүүд” өвлийн спортын анхдугаар наадам болж байна. Энэ сарын 8-17-ны өдрийг хүртэл үргэлжлэх уг наадамд Монгол улсаас нийт 13 тамирчин оролцож буй юм. Тамирчид уулын цана, гүйлтийн цана, биатлон, тэшүүрийн төрөлд өрсөлдөнө.
Өчигдөр тус хотын төв талбайд Монголын багийн туг өргөх ёслол зохион байгуулагдлаа. Эл ёслолд Монголын баг тамирчид болон Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн сайд, Улсын их хурлын гишүүн, "Азийн хүүхдүүд – 2020" наадмыг зохион байгуулах хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.
Зочин 2019-02-09 122.201.22.97
Спортын арга хэмжээн дээр зам тээврийн сайд улийгээ хийж яваа юм бол, ийм сайдтай салбар еедлех уу, сайд болчихоороо л юунд ч хамаагуй явж зугаалах гээд ийм тэнэгуудийг яалтай ч билээ
Хэнчбиш 2019-02-09 203.91.115.48
Ийм цаг давчуу үед шинэ сайдад 3 давхар дээл өмсгөж 7хоног ажлаас нь хөндийрүүлэхээр Налайхын зам хоцйшлоно биз дээ Наадах нь гэж бөөн дур 13 хүүхдийн ахлах удирдагч хийгээд явж л байдаг