Гал түймэрт Бразилын арван хөлбөмбөгчин амиа алджээ | News.MN

Гал түймэрт Бразилын арван хөлбөмбөгчин амиа алджээ

Гал түймэрт Бразилын арван хөлбөмбөгчин амиа алджээ

Гал түймэрт Бразилын арван хөлбөмбөгчин амиа алджээ

Бразилын “Фламенго” хөлбөмбөгийн клубын тамирчдын дотуур байранд өчигдөр /2019.02.08/ гал түймэр гарч, арван хүн амиа алдан, гурван хүн хүнд бэртжээ. “Фламенго” нь Бразилын хамгийн том бөгөөд алдартай хөлбөмбөгийн клубуудын нэг юм. Рио де Жанейро мужийн захирагч Вильсон Вичзел амиа алдсан хөлбөмбөгчдөд эмгэнэл илэрхийлж, гурав хоногийн гашуудал зарласан байна.

Бразилын нэр хүндтэй хөлбөмбөгийн клубууд болох Фламинго болон Флуминенси багийн тоглолт өнөөдөр болох ёстой байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Фламенго клубийн ерөнхийлөгч Ходолф Ланжем нийт гишүүддээ болон тэдний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, клубын 123 жилийн түүхэнд байгаагүй их гарз тохиолоо хэмээн мэдэгджээ. Мөн Бразилийн дэд Ерөнхийлөгч Хамилтон Мурау тус клубын шүтэн бишрэгч бөгөөд өчигдөр твиттер хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлсэн байна.

“Залуу хөлбөмбөгчдийн мөрөөдөл биелдэг газар болох Фламинго клубын бэлтгэлийн газарт олон хүн амиа алдсан харамсалтай мэдээгээр өнөөдрийг эхлүүлж байна. Бразилын хөлбөмбөгийн ертөнцөд хүнд гарз тохиолоо” хэмээн 20-р зууны шилдэг хөлбөмбөгчин Эдсон Арантис ду Насименту буюу Пеле твиттертээ бичжээ.

Амиа алдсан арван хүн нь Фламенгогийн залуу тоглогчид бөгөөд ихэнх нь 14-15 насны хөвгүүд байв. Түүнчлэн бэртэж гэмтсэн хүмүүсийг яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд нэгнийх нь биеийнх 35 хувь түлэгдсэн байгаа юм.

Эх сурвалж: CNN

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж