Сурагчдын хичээл даваа гаригаас эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2019.02.09-нд нийтлэгдсэн

Сурагчдын хичээл даваа гаригаас эхэлнэ

Сурагчдын хичээл даваа гаригаас эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ долоо хоногт дуусч, даваа гаригаас (2019.02.11) хичээл эхэлнэ. Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар агаарын бохирдол ихтэй үед нийслэлийн сурагчдыг урт хугацаагаар амраах шийдвэр гаргадаг болсон. Уг тушаалаар аймаг, сумын сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос нэгдүгээр сарын 20-ныг дуустал дөрвөн долоо хоног, нийслэлийн 1-5 дугаар ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос хоёрдугаар сарын 10-ныг дуустал, 6-12 дугаар ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс хоёрдугаар сарын 10-ныг дуустал зургаан долоо хоногийн хугацаатай тус тус амраахаар шийдвэр гарсан юм. Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаагаас сурагчдын амралтын хугацааг сунгаж магадгүй тухай яригдсан ч тандалтаар энэ нь баталгаажаагүй тул амралтын хугацаа ийнхүү дуусаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж