Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээнд Монгол Улсаас "Рио-2016" паралимпийн хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн аварга, Азийн наадмын алтан медальт, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ өрсөлдөх юм.
Монголын пауэрлифтингийн баг тамирчдын шинэ оны анхны олон улсын тэмцээн энэ бөгөөд гавьяат тамирчин Э.Содномпилжээ хэвтээ шахалтын 107 кг-ын жинд оролцох юм байна. Дэлхийн дээд амжилт эзэмшигч Э.Содномпилжээ тус тэмцээнд гурван удаа түрүүлсэн бөгөөд дасгалжуулагчаар Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Дашийн Баттулга ажиллаж байна.
Холбоотой мэдээ