Шангри-Ла-д дээлтэй уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2019.02.08-нд нийтлэгдсэн

Шангри-Ла-д дээлтэй уулзалт болно

Шангри-Ла-д дээлтэй уулзалт болно

Шинийн дөрвөн буюу өнөөдөр 18:00 цагаас 9-ний өдрийн 13:00 цагийн хооронд Шангри-Ла зочид буудалд MILLENNIALS-ийн цагаан сар буюу Дээлтэй уулзалт болох ажээ. Өв соёлоо шинэчлэн хадгалах зорилготой зохион байгуулагддаг Дээлтэй уулзалт нь салбар бүрийн шинэ соргог бүхнийг сэтгэдэг залуусыг нэг дор цуглуулан золгуулж, шинэлэг байдлаар Цагаан сараа тэмдэглэх боломж олгодог билээ.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс залуустаа энэ өдрийг аялгуутай, золголттой, бүжигтэй, инээд хѳѳртэй, шинэлэг мэдрэмжээр дүүрэн ѳнгѳрѳѳхийг уриалав. Улмаар “Бид үргэлж Монгол ѳв соёлоо хадгалсан ѳвѳрмѳц үйл ажиллагаануудыг танд бэлддэг. Энэ жил ч гэсэн арай өөр зүйлийг бид бэлдсэн. Монгол Ѳв Соёлоо Шинэчилж Хадгалъя!” гэсэн уриатайгаар зохион байгуулж байгааг онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж