NBA-н цонх хаагдаж, сонирхолтой солилцоонуудыг хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.02.08-нд нийтлэгдсэн

NBA-н цонх хаагдаж, сонирхолтой солилцоонуудыг хийлээ

NBA-н цонх хаагдаж, сонирхолтой солилцоонуудыг хийлээ

Урьд шөнө NBA-н солилцооны цонх хаагдсан. Ингээд энэ солилцоогоор явагдсан зарим анхаарал татсан солилцоонуудыг танилцуулая.

Испани төвийн тоглогч М.Газол буурь сэлгэж Канадын Торонто Рэпторс багт очлоо. Торонто Рэпторс Испани тоглогчийг авахын тулд төвийн тоглогч Й.Валанчюнас, Д.Уайт, Си.Жи.Мэйлс нарыг 2024 оны драфтын II тойргийн эрхийн хамтаар өгсөн. Мемфис Гриззлис багийн бүх цаг үеийн самбараас бөмбөг авалтын лидер М.Газол ирж байгаа нь Торонтод номер 5 дээр илүү хүчирхэг болно гэж үзэж байна. Энэ нь магадгүй бүсийн аваргын төлөө Я.Антэтокунмбо болон Голден Стэйт Уорриорс багийн Д.Каузинсын эсрэг хүчээ зузаатгах гэсэн солилцоо болов уу. Мэдээж Й.Валанчюнас болон М.Газол нарын насны зөрүү нэлээд өндөр боловч Том залуу М.Газолын багт үзүүлэх үр нөлөө их байхыг илтгэх нэг үзүүлэлт бол цалин байна. Й.Валанчюнас 16 сая ам.долларын цалин авч байсан бол М.Газол 24 сая ам.долларын цалин авна. Торонто Рэпторс баг С.Ибака болон М.Газол гэсэн хоёр төвийн тоглогчтой болж байна.

Дорнодын бас нэгэн хүчирхэг баг Милоуки Бакс хүчний довтлогч Н.Миротичийг С.Жонсон болон 2019, 2020, 2021 оны драфтын эрхүүдийн хамтаар өөрийн болгов. Энэ жил NBA-н финалыг мөрөөдөж байгаа Милоуки Бакс 3-г 4-өөр сольж байна. Европ залуу Н.Миротич ерөнхийдөө хүчний довтлогчийн байрлал дээр тоглодог тул Яннистай байрлал давхцаж байгаа. Иймд Яннисыг амрах үед түүнийг ашиглахаар авч байгаа болов уу. Н.Миротич энэ улирал 16.7 оноо, 8.3 самбар дундажлаж байгаа тоглогч юм.

Нью-Орлеан Пеликанс баг Н.Миротичийг явуулсан бол М.Моррисыг Вашингтон Уизардс багаас авчээ. 29 настай хүчний довтлогч М.Моррис энэ улиралд 11.5 оноо дундажлаж буй тоглогч юм. Энэ солилцоо бол Пеликанст тийм ч үр өгөөжтэй солилцоо байх эсэх нь эргэлзээтэй. Багийн лидер Э.Дэвисийн ирээдүй бүрхэг байгаа Пеликанст плэй-офф энэ удаадаа мөрөөдөл төдий болсон. Магадгүй ирээдүйн драфтын эрхийг харж ийм сэлгээ хийсэн болов уу.

К.Порзингисийг авчирсан Даллас Маверикс баг Х.Барнсыг явуулж ахмад хүчний довтлогч З.Рэндолф болон залуу довтлогч Ж.Жэксон нарыг багтаа авчирлаа. З.Рэндолфтой жилийн гэрээ үзэглэсэн бол Ж.Жэкстонтой гурван жилийн гэрээ байгуулсан байна. Энэ улирал плэй-оффт багтах нь эргэлзээтэй ч Даллаас Маверикс баг чамгүй хүчээ зузаатгалаа.

Чикаго Буллс болон Вашингтон Уизардс багуудын хооронд томоохон солилцоо хийгдлээ. Чикаго Буллс О.Портерыг авахын тулд Ж.Паркер болон Б.Портис нарыг 2023 оны драфтын II тойргийн эрхтэй явуулсан. Чикаго Буллс О.Портерыг авчирснаар Л.Маркканен гэсэн боломжийн довтолгооны хослолтой болж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж