Саудын Араб сэтгүүлчийн аллагын хэргийг замхруулж байна гэв

Хуучирсан мэдээ: 2019.02.08-нд нийтлэгдсэн

Саудын Араб сэтгүүлчийн аллагын хэргийг замхруулж байна гэв

Саудын Араб сэтгүүлчийн аллагын хэргийг замхруулж байна гэв

“Washington post” сонины сэтгүүлч улсынхаа удирдагчид тэр тусмаа угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салманы бодлогыг хатуу шүүмжилдэг байсан Саудын Арабын иргэн Жамаль Хашогги өнгөрсөн оны аравдугаар сарын 2-ны өдөр Турк дэх Саудынг Арабын консулын газарт хөнөөгдсөн билээ.

Саяхан НҮБ-аас энэ хэргийг шалгах ОУ-ын комиссыг Турк руу илгээхээ мэдэгдээд байсан. Тус комисс нэгдүгээр сарын 28-ны өдөр Туркт ирсэн бөгөөд эхний дүгнэлтээр Саудын Арабын эрх баригчид энэ хэрэгт гарцаагүй холбоотой, сэтгүүлчийг урьдаас сайтар төлөвлөн хөнөөсөн, мөн хэргийг албаар будлиулж Туркийн талын мөрдөн шалгах ажиллагааны оролцоог багасгаж, хэргийн жинхэнэ захиалагч ямар ч ял шийтгэлгүй үлдэхээр зэхэж байна гэж үзжээ.

Туркийн талаас энэ аллагыг Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү шууд холбоотой хэмээн мэдэгдсээр ирсэн ч ханхүү үүнийг эрс эсэргүүцсээр байгаа юм. Саудын Арабын Прокурорын газраас сэтгүүлчийн аллагын хэрэгт тус улсын 11 иргэнийг буруутган тавд нь цаазын ял оноогоод байгаа юм. Мөн АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос ханхүү Мохаммедын зөвшөөрөлгүйгээр ийм хэрэг болох боломжгүй, түүнийг энэ хэргийн захиалагч гэж үзэж байгаагаа ч илэрхийлсэн.

НҮБ-ээс илгээсэн мөрдөн шалгах ажиллагааны баг гурван хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн, хуульч, шүүхийн эмгэг судлаач Агнес Калламард тус багийг удирдах юм байна. Бусад хоёр гишүүний хувьд Британийн хуульч Хелена Кеннеди, эмгэг судлалын шинжээч, Портулгалийн Коимбра их сургуулийн профессор Дуарте Нуно Виерра нар багтаж байгаа аж. Тэд зургадугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд нэгдсэн тайлангаа тавих юм байна.

Эх сурвалж: REUTERS

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж