Гандантэгчилэн хийдэд цахимаар ном айлтгаж байна

Хуучирсан мэдээ: 2019.02.08-нд нийтлэгдсэн

Гандантэгчилэн хийдэд цахимаар ном айлтгаж байна

Гандантэгчилэн хийдэд цахимаар ном айлтгаж байна

Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчилэн хийд нь сар шинийн баярыг тохиолдуулан эх орондоо болон хилийн чанадад оршин суугаа сүсэгтэн олны хүсэлтийн дагуу нэгэн шинэ үйлчилгээг анх удаа нэвтрүүлсэн аж.

“Цахим ном айлтгал”-ын гол давуу тал нь жилийн засал номоо хийлгэх гэж буй иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй үйлчлэх зорилготой бөгөөд интернет ашиглан гэрээсээ засал номоо бичүүлэх боломжийг олгож байгаагаараа давуу талтай ажээ. Мөн өөрийн биеэр болон цахим хэлбэрээр ном бичүүлэх нь буяны үйлд огт ялгаагүй бөгөөд харин сүсэглэх, эс сүсэглэх нь сүсэгтэн танаас шалтгаалах аж. Тиймээс сүсэглэж чадвал таны оршин буй газар, орон холдохгүй, буян хуран чуулна хэмээн судар номд айлдсан байдаг. Сүсэгтэн олон та бүхэн онлайнаар номоо захиалахыг хүсвэл www.gandan.mn сайтаар орон захиалах боломжтой юм байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж