Эмилиано Салагийн цогцсыг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.08-нд нийтлэгдсэн

Эмилиано Салагийн цогцсыг илрүүлжээ

Эмилиано Салагийн цогцсыг илрүүлжээ

Английн Премьер лигийн “Кардифф Сити” багийн тоглогч, Аргентины  Эмилиано Салагийн онгоц Францын Нантаас Уэльсийн Кардифф хот руу нэгдүгээр сарын 22-нд нисч яваад радараас алга болсон тухай өмнө нь мэдээлсэн билээ.

Холбоотой мэдээ

Аргентины хөлбөмбөгчин сураггүй алга болжээ

Аргентины хөлбөмбөгчин сураггүй алга болжээ

Түүний зорчиж явсан хөнгөн моторт “Piper PA-46 Malibu” онгоцыг Ла Маншийн хоолойн далайн ёроолоос олсон бөгөөд сүйрсэн онгоцны үлдэгдэл дотор нэг хүний цогцос байгаа тухай хоёрдугаар сарын 4-нд Агаарын ослыг мөрдөх албаныхан  мэдээлээд байв.

Онгоцонд Эмилиано Сала болон нисгэгч Дэвид Айбботсон нар байсан ба далайн ёроол дахь онгоцны үлдэгдэл доторх цогцос 28 настай Аргентин хөлбөмбөгчийнх болох нь батлагджээ.

Эрэн хайх албаныхан ямар ч ул мөр олоогүй учир эрлийн ажиллагааг зогсоогоод байсан ч хөлбөмбөгчний ар гэрийнхэн нь найдлага тасралгүй өөрсдийн хөрөнгөөр дахин эрлийг эхлүүлнэ хэмээн мэдэгдэхэд найз нөхөд, хөлбөмбөгчид болон шүтэн бишрэгчид нь хандив цуглуулж эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн юм. Гэвч эрлийн ажиллагааны үр дүн тэдэнд харамсалтай мэдээ дуулгасан нь энэ байлаа.

Тэднийг нисэх үеэр цаг агаарын байдал тааруу байсан бөгөөд урьдчилсан байдлаар онгоцны далавч мөстсөнөөс осол гарсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа ажээ. Түүнчлэн нисгэгч Дэвид Айбботсон зорчигч тээвэрлэх лицензгүй байсан нь тогтоогдсон байна. Харин нисгэгчийн цогцсыг одоогоор олоогүй байгаа гэнэ.

Эх сурвалж:RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж