Их найрагчтай Даваа гаригт салах ёс гүйцэтгэнэ

Хуучирсан мэдээ: 2019.02.08-нд нийтлэгдсэн

Их найрагчтай Даваа гаригт салах ёс гүйцэтгэнэ

Их найрагчтай Даваа гаригт салах ёс гүйцэтгэнэ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар БНМАУ-ын Төрийн шагналт, СГЗ, Монгол улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн шинийн нэгэнд буюу хоёрдугаар сарын 4-ний өдөр бурхны оронд заларсан билээ. Тэгвэл түүнтэй Даваа гаригт 07.00 цагт Улсын драмын Эрдмийн театрт салах ёс гүйцэтгэнэ. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас сүүлчийн замд нь үдэх ёслолыг зохион байгуулах комисс гаргасан бөгөөд тус комиссоос их найрагчтай салах ёс гүйцэтгэх ажлыг хоёрдугаар сарын 10-ны 07.00 цагт зохион байгуулахаар болсон байна.

Тэрээр 1944 онд Төв аймгийн Баян Өнжүүл суманд төрсөн. 1963 онд Улаанбаатарт Худалдааны техникум төгсч, 1973 онд Москвагийн Киноны дээд сургуульд суралцаж, Улсын хүүхэлдэйн театр, МЗЭ-ийн үлгэрийн танхимд ажиллаж байв. 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, соёл урлагийн салбарын олон арван хуулийн төслийг Их хуралд өргөн барьж, батлалцсан билээ. Нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэн 4000 мөр бүхий “Тамгагүй төр” эмгэнэлт жүжиг, Их Монгол Улс байгуулагдасны 800 жилийн ойд зориулсан “Атга нөж” жүжиг, “Бүлээн нурам”, “Араатан”, “Хүн чулууны нулимс”, Хүннүгийн тухай “Бор манан” зэрэг кино зохиол бичсэн бөгөөд Монголын утга зохиол, яруу найргийн салбарт оруулсан түүний үнэтэй хувь нэмрийг Монголын ард түмэн үнэлэн хүндэтгэж, эрхэм найрагчийн авьяас билэгийг бахдан шүтэж ирсэн "Боржигоны бор тал", "Монголын их хээр тал", "Учирлахын шүлэг", "Уянгын шаглаа", "Хүүдээ унших шүлэг", "Чамдаа би хайргүй байхын аргагүй", "Буруу энгэртэй дээл", "Ижийтэйгээ байхад би баян байсан" зэрэг Монголын утга зохиолын сор болсон бүтээлүүд, зуу зуун шүлэг найраг түүнд хайртай ард түмний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдлээ.

Монгол түмний бахархал болсон их найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай ийнхүү 75 насандаа бурхны орныг зорьж, Монголын утга зохиолд нөхөж баршгүй гарз тохиосонд гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж