Улаанбаатарт 18 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2019.02.08-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 18 хэм хүйтэн байна

Улаанбаатарт 18 хэм хүйтэн байна

Баруун болон зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Дархадын хотгороор 29-34 градус,  Увс нуур болон Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 градус,  Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 градус,  Алтайн өвөр говиор 5-10 градус,  бусад нутгаар 16-21 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17-19 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж